Уншиж байна ...

Ирэх долоо хоногийн Мягмар гарагт бүх нийтээрээ амарна

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ой ойн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохионо.

Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сард бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр хоёр удаа тохиодог. Тодруулбал өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээрээ амрах хуультай.

2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтийн баярын өдөр болгосон юм. Тиймээс ирэх долоо хоногийн Мягмар гарагт бүх нийтээрээ амарна.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиосон учир энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзсэн байдаг.

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

3.1.1-д “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж заасан байдаг.