Капитрон банк нь АНЭУ-ын Дубай хотод төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани Frontera capital Group Limited байгууллагаас 10 сая ам.долларын буюу 34 тэрбум гаруй төгрөгийн урт хугацааны санхүүжилтийг амжилттай татлаа.
Энэхүү эх үүсвэр нь Frontera capital Group Limited байгууллагаас татан төвлөрүүлж буй хоёр дахь удаагийн санхүүжилт бөгөөд 2021 онд мөн 32 тэрбум гаруй санхүүжилтийг төвлөрүүлж байсан билээ.
Бид харилцагчдынхаа санхүүгийн хүртээмжтэй байдал, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, банкны эх үүсвэрийн төрөлд нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хангах үүднээс олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон хөрөнгө оруулалтын сангуудтай урт хугацааны түншлэлийн харилцаа байгуулан тогтмол хамтран ажилласаар ирсэн билээ.
АНЭУ-ын Дубай хотод төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани болох Frontera capital Group Limited нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөгжиж буй болон шинэ зах зээлүүдэд хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг санхүүгийн үйлчилгээний компани юм.
Капитрон банк нь 2021 оноос хойш Frontera capital Group Limited байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны цар хүрээгээ ийнхүү өргөжүүллээ.
Бид өнгөрсөн хугацаанд импорт, экспортын бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжих, гадаад худалдааг санхүүжүүлэх чиглэлээр БНХАУ, Энэтхэг, ОХУ, Испани, Итали, Турк, Вьетнам, Нидерландын Вант Улс, Финланд зэрэг орнуудын экспортлогчид болон банк, санхүүгийн байгууллага руу харилцагчдаа төлөөлөн аккредитив, баталгаа гарган ажиллаж байна.
Монгол Улсын 100 жилийн түүхтэй банкны салбарын 23 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй Капитрон банк нь нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн томоохон зургаан аймаг дахь 40 салбар тэдгээрт ажиллаж буй нийт 600 гаруй мэргэшсэн, чадварлаг ажилтнаараа дамжуулан нийт харилцагчид, түншүүддээ банк, санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэж буй үндэсний хөрөнгө оруулалттай банк юм.
Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!