ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цогтгэрэл: 30% тэлсэн төсөв оруулж ирж баталчхаад Ерөнхийлөгч хориг тавингуут зөв гэж байгаа нь ямар учиртай вэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид ерөнхийлөгч энэ долоогийн Лхагва гарагт хориг тавьсан. 

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм байна. Цаашдаа төсөв жил бүр 30 хувь өсдөг тогтолцоо хэвээрээ байх уу, яаж өөрчлөх вэ. 

Наймдугаар сард баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр төсөв замбараагүй нэмж болох үүд хаалгыг нээсэн. Гол нь дахиж ийм зүйл гарахгүй байхаар засах нь хууль тогтоох байгууллагын үндсэн үүргүүдийн нэг. 

Ердийн хориг саадуудыг авч хаяагүй байсан бол бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй харьцуулахад төсвийн зарлагын өсөлтийг 6-7 хувиас дээш нэмэх боломж үүсэхгүй байсан.

Наймдугаар сард төсвийг хэт их тэлэх үүд хаалгыг нээчхээд, есдүгээр сарын 1-нд 30 хувь тэлсэн төсөв оруулж ирж баталсан. Үүнд ерөнхийлөгч хориг тавингуут зөв зүйтэй зүйл боллоо гэж ярьж байгаа байр суурь яг ямар учиртай вэ" хэмээн асуув.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Наймдугаар сард хамтарсан Засгийн газрын 2028 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй зэрэгцээд 2024 оны тодотгол өргөн баригдсан. Энэ тодотгол нь Засгийн газрын төлөвлөгөөг цаг алдалгүй биелүүлэх, гараанаас нь амжилттай гаргах байсан. 

Үүнтэй яг зэрэгцээд хамтарсан Засгийн газрын 2025 оны төсөв өргөн баригдсан бөгөөд ойрын жилүүдэд төлөвлөгөөндөө хүрэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилах үзэл баримтлалтай байлаа. 

Тодотгол болон 2025 оны төсөв орсон учраас тодорхой хэмжээний тэлж байгаа. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн дөрвөн жилийн дотор 4.5 дахин өссөн. Гэхдээ төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 3/1 гэсэн байдлаар тогтвортой явж байна. Төсвийн зардал нэмэгдсэн 3.5 их наяд төгрөгт үнийн өсөлт, хууль тогтоомжийн дагуу нэмэгдсэн салбарын үйл ажиллагааны зардал багтсан. 

Засгийн газар өөрийн тавьсан макро зорилтууд дээрээ цаг алдалгүй хүрнэ. Ерөнхийлөгчийн хоригийг харвал ойрын хугацаанд гадаад нөхцөл байдалд өөрчлөлт орж байна. Тиймээс Засгийн газрын хувьд томоохон зорилтдоо яарахгүй, алгуурхан явах, зорилтоосоо ухарч болохгүй гэсэн шаардлага тавьсан гэж харлаа" гэв.

шууд үзэх:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХАХА
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.246] 2024/11/27
Сангийн сайд гэх хулгайч жавхланг яагаад өөрчилдөггүй хариуцлага тооцож чаддаггүй ерөнхий сайд байдгийн, Монгол банкны ерөнхийлөгч мөн л хулгайч залилагч гэдгийг ард түмэн мэдэж байгаа эдгээр нөхдүүдтэй хариуцлага хэзээ тооцох вэ, оюун-эрдэнээс илүү мэдлэг чадвартай үнэнч хүмүүс олон бий одоо өөрөө ч гэсэн зайгаа тавибал дээр ард түмнийхээ саналыг үл ойшоодог хүн хэрэггүй, сайд нараа бүгдий нь соль
0 | 0 Хариулах
Бадрал [66.181.161.192] 2024/11/25
Хуйвалдаан, жүжиг Хүрэлсүхийн нэр хүндийг өсгөх Пиар
0 | 0 Хариулах
Бат [202.55.188.124] 2024/11/25
Их л төсөв зарлагадвал намд ирэх хандив санхүүжилт сайн байдаг нь Монголын эмгэнэл
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.115] 2024/11/25
Данхайсан том төрийн бүтэцээ танаж болно .ЦС аа барихгүй юм бол богд уулыг нүхлэх 5 их наяадаа танаж болно. Дандаа алдагдалтай ажиллаж төсвийн мөнгөөр угжуулдаг ТӨҮГ аа хувьчилж болно. Хийх хүнд арга нь олдоно доо . Өрх гэрээр жишээлбэл 2саяын орлоготой айл 30% буюу 600.000 төгрөг илүү зарцуулаад байвал өрөнд ороод дуусна гэдгээ ямарч айл төсөөлж чадна . Тэгэхээр энэ засагт , сангийн яаманд чадваргүй хүмүүс ажилладаг юм биш үү.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.137] 2024/11/24
Сангийн сайд огцор
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.65] 2024/11/24
126 САМУУНУУД ЗАЙЛЦГАА
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.234] 2024/11/24
Энэ цогтгэрэл ан намын бүлгиин дарга биздээ Дотор нь байж батлалцчихаад одоо өөрөө өөр ертөнцөөс ирсэн юм шиг худлаа 2 нүүр гаргаж попрох ямар хэрэг байна
1 | 1 Хариулах
Хариулт [59.153.115.115] 2024/11/25
УИХ дээр болохгүй ээ гээд Пүрэвдорж , Цогтгэрэл, Алтанхуяг нар мөн ч олон удаа ярьсан даа.Хүч түрж баталчихаад чи дотор нь байсан гээд дайрдаг гүтгэдэг нь МАН (коммунистууд ) ын арга барил мөн дөө.67.181. 161.234 чи бага зэрэг юм уншчихаад сэтгэгдэл бичиж бай!!!!!!!!!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.236] 2024/11/24
Galzuuchuud
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.137] 2024/11/24
126 маань Монголыг удирдаж чадахгүй юм бна Төсвөө хийж чадахгүй ерөнхийлөгч хориг тавихаар зөв гэж бгаа хүмүүс яаж ард түмнийг удирдах юм Галзуугийн эмнэлэгт бгаа галзууруулж ч ингэхгүй байх
3 | 0 Хариулах
Зочин [211.36.159.80] 2024/11/23
Энд ер нь хэдэн хүн хуралд сууж байгаа юм бэ Нөгөө 126 болоод алаад өгнө гээд чичрээд байсан ингээд арваадхан юм сууж байх гэж
4 | 0 Хариулах
Засаг [71.114.39.81] 2024/11/23
Орлогоос давсан зардал төлөвлөж орж ирсэн монголын санхүүг ахалж байгаа Жавхлан гэдэг хүн маш тэнэг хүн юм. Тэр эдийн засгийн талаар ямар ч ойлголт мэдлэггүйгээс гадна далдуур их хэмжээний зохион байгуулалттай хулгай хийдэг байж болзошгүй этгээд гэдгээ харууллаа. АТГ яаж харж байгаа вэ?
9 | 0 Хариулах
Эрдэнэ [66.181.189.25] 2024/11/23
Зөв яриж бна даа
1 | 0 Хариулах
Zochin [66.181.181.152] 2024/11/23
AN- yn Purevdorjiig gaigui yum uu gej bodson ch Elbegdorjiin oiryn hamaatan genee
1 | 4 Хариулах
Зочин [202.126.89.232] 2024/11/23
Энэ хаяагаа хадрахдаа үнэн сайн. Сонгуудийн үeэр Ундрамынхаа мсж-г дэлгээд ч сайнаа олоогүй кк арга ядсан хүн дээ
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.238] 2024/11/23
Дэмжиж батлалцсан байх шүү
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.197] 2024/11/23
Энэ ёстой гахай тархитай пиздаа шүү!!! Өөрөө хамгийн түрүүнд бүр ажлын хэсэгт нь орж баталчихаад одоо бусадруу түлхээд сууж байгаа юм. Харж байхад хүн алчихаад би алаагүй өөраө үхсэн гээд сууж байх хүн хогдоо. Үүнээс холуур явцгаа!!!
3 | 1 Хариулах
Иргэн [103.168.34.218] 2024/11/23
Жавхлан минь дээ, даанч яав? Ингэж мунгинах гэж дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.232] 2024/11/23
МАН ын ээлжит жүжиг байхөө, ард иргэдээ доромжилж, тохуурхаж бга
3 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.171] 2024/11/23
Олон юм ярилгүй наад төсвөө яаж танахав гэдгээ нухацтай хэлэлцэцгээ
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.176] 2024/11/23
Хүрэлсзх оюунэрдэнэ 2ын ээлжит жүжиг өмхий өмбүү үхээр монголчуудын тархийг угааж бна эргүү өмбүүнүүдээ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.241] 2024/11/23
Амыг нь асуух хэрэгтэй Ардын намын пиздакуудаас
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.213] 2024/11/23
Ерөнхийлөгч нь нэр хүнд олох санаатай албаар анхнаасаа төсвийг өндөр дүнтэй хийлгүүлсэн юм бишүү, хориг тавина, МАН-ынхан эвтэйхэн үгээр хүлээж авна гэх мэт.. харж л байя
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.250] 2024/11/23
Тун удахгүй, Эрх баригчид сөрөг хүчинтэйгээ нэгдсэний шанд 1-2 Ихнаядыг хувааж цуслах болно⁉️‼️
1 | 0 Хариулах
Зочин [172.59.188.41] 2024/11/22
Hurald suusan man barag bvgd zuwsuuruud bsn hernee odoo bolhoor vgvi gd bdg 2 nvvrtei sharwaachid
7 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.175] 2024/11/22
ажлаа эрэмблэж сурцгаа… ХЭДХЭН ДАРГА НАРТ ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … ….УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ЦАХИЛГААН СТАНЦ, 100,000 ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….
17 | 0 Хариулах
Иргэн [103.168.34.61] 2024/11/23
Дэмжиж байна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.252] 2024/11/22
Хамгийн муу төсөв хийсэн наад жавхлангаа огцоруул
14 | 0 Хариулах
Зочин [66.181.181.188] 2024/11/22
МАНгар хужаа намыханы шуналыг улсын төсөвөөр л дарах юмдаа
4 | 0 Хариулах
Сонгогч [202.55.188.124] 2024/11/22
Энэ удаагийн төсөв хэлэлцэх явц, үр дүн жавхлан, Даваасүрэн, чойжилсүрэн ...гээд олон олон "үнэт капитал" ууд засагт ч, ард түмэнд ч хэрэггүй, оюунэрдэнэд ч хань биш гэдгээ тод харууллаа. Эднийг төрөөс Зайлуулууч
11 | 0 Хариулах
МАН-г үгүй хийх хэрэгтэй [66.181.160.102] 2024/11/22
МАН-ы энэ хулгайнууд үнэхээр утгаа алдлаа, одоо хятадын ямарч хамаагүй зээлийн төсөл байсан мийгаа төсөл гэж нэрлээд л төсөвт оруулаад хулгай хийхээр байдалтай байна шүүдээ. энэ их өрийг хэн төлөх вэ, өнгөрсөн жил гэхэл 2 чингис 1 самурай бондтой тэнцэх өрийг оюунэргүү цусаллаа шүүдээ, ёстой огтоос юу ч хийгээгүйгээр шүү. энэ жилийнх өр хэд болох юм байгам, ирэх жилийн өр бол ой тойнд ч буухааргүй байна.
21 | 0 Хариулах