Индэр    
2024 оны 11 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

1,072 хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалж эхэлбэл нэгж хувьцааны үнэ ₮930-аас илүү өндөр үнэлэгдэх боломжтой

Ногдол ашгаас өөрөөр үр өгөөж хүртэж үзээгүй, үнэт цаасны дансанд "хийцгүйрээд хэвтэж" буй таны 1,072 хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж, ногдол ашгаас ч илүү үнэд хүрвэл ямар вэ?

Энэхүү нийтлэлд дээрх сайхан зүйл биелэх боломж, нөхцөл үүссэн талаар мэдээлэл хүргэе. Гэхдээ бүүм болох албан ёсны шийдвэр гарсан хэдий ч хэрэгжилтийн хувьд бэлтгэл ажил хангагдах шатандаа явж байна.

Энэ оны дөрөвдүгээр сард 1,072 хувьцааны ногдол ашиг буюу 256 мянган төгрөгийг иргэд дансандаа авч, "Минийх ороогүй байна, хэзээ вэ", "Нөгөөх чинь орчихож" гэсэн хөгжилтэй сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээнд хөвөрч байв. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ногдол ашиг тараах асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 17-нд батлагдсан УИХ-ын 10 дугаар тогтоолд тусгасан.

Ингэхдээ иргэдэд үнэ төлбөргүйгээр олгосон 1,072-ыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн энгийн хувьцаанд бүртгэх асуудлыг давхар шийдвэрлэсэн юм. 

Ногдол ашиг тараах тухай асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал С.Наранцогт "2010 онд хувьцааны хэлбэрийг зааж өгөөгүй учраас хязгаарлагдмал эрхтэй байсан. Энэ тогтоол батлагдсанаар тус хувьцаа энгийн хувьцаанд байдаг арилжаалах, худалдан авах, өвлүүлэх эрх үе шаттай бүрдэж байгаа. Энэ ажлыг Засгийн газарт үүрэг болгон өгсөн" хэмээн ярьж байв. 

Төр иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн хувьцаагаа тус компанийн энгийн хувьцаанд бүртгэж, "Эрдэнэс Тавантолгой" ХК нээлттэй болсноор Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалах, нэмж худалдан авах, өвлүүлэх эрх нээгдэх юм.

1. "нэгж ширхэг хувьцааны үнэ өсөх магадлалтай. Мөн эдийн засагт маш эергээр нөлөөлнө"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1,072 хувьцааг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн энгийн хувьцаанд бүртгэж, Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагддаг болсноор ямар давуу тал үүсэх талаар "Өлзий энд Ко капитал" ХХК-ийн Арилжаа, борлуулалтын албаны захирал, Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Раднаадавгаар тайлбарлууллаа. 

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой бол нээлттэй хувьцаат компани биш. Зөвхөн Засгийн газрын тогтоолоор хувьцаат компани болж, бүртгэлийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр хийсэн. Албан ёсоор хувьцаат компани болохын тулд Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэх ёстой. 

1,072 хувьцаа нь одоогоор зөвхөн ногдол ашиг тараах зорилгоор Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй байдаг. Засгийн газрын тогтоолд буй "Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх арга хэмжээ авна" гэдэг нь Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаална хэмээн энгийнээр ойлгож болно. 

Энгийн хувьцааг худалдан авах, зарах, хоорондоо бэлэглэж, өвлүүлж болдог. Манай улсын хүн амын 95 хувь нь үнэт цаасны данстай. Хэрэв "Эрдэнэс Тавантолгой" нээлттэй компани болбол хүмүүс хувьцаагаа шууд Монголын Хөрөнгийн бирж дээр зарах боломжтой гэсэн үг. Биржийн арилжаанд оролцох нь хэцүү зүйл биш. Иргэд хаанаас ч, хүссэн үедээ утас болон компьютер ашиглан хувьцаагаа зарж, нэмж худалдан авч болно" хэмээн ярив.

Үргэлжлүүлэн тус компанийн нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөгөөр гарах магадлалтай талаар тэрбээр "2010 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэгж ширхэг хувьцааны үнийг 933 төгрөгөөр тогтоосон. Энэ үед тухайн компани дээр ямар нэгэн идэвхтэй ажиллагаа, хөгжүүлэлт огт хийгдээгүй байсан.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин 2024 онд хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн, нүүрс олборлолт сайн, баяжуулах үйлдвэр ашиглалтад орж буй зэргээс харвал нэгж хувьцааны үнэ 930 төгрөгөөс хамаагүй өндөр үнэлэгдэх боломжтой. 2010 ба 2024 он хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Нэгж ширхэг хувьцааны үнэ өсөх магадлалтай. Мөн эдийн засагт маш эергээр нөлөөлнө. Хувьцааны арилжаа хийгдэх үедээ ханш унаж магадгүй. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалт, үйл ажиллагаанаас хамаараад өсөх магадлалтай.

Монголчуудын дийлэнх нь хөрөнгийн зах зээлийг сайн мэдэхгүй байх. Тодорхой хэмжээнд ногдол ашиг авах хэрэгтэй учраас үнэт цаасны данс нээлгэсэн. Хэрэв "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа арилжаанд орж эхэлбэл үнэ цэн өсөх боломжтой бүрдэнэ.

Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа учраас өсөлт нь үргэлжлэх байх. Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХХК нь Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй болсноор хөрөнгийн зах зээлийн өсөлтөд эергээр нөлөөлнө гэсэн хүлээлтэй байгаа. Нөгөө талдаа энэ салбарт 2026 он хүртэл татварын таатай орчин бүрдсэн. Хувь хүн хөрөнгийн зах зээлээс олсон татварын орлогыг 90 хувь хөнгөлсөн" хэмээн ярилаа. 

2. Монголын Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өсөв

1,072 хувьцаа бүүм болохоос өмнө Монголын Хөрөнгийн Зах зээлийн цаг үеийн мэдээллийг танд хүргэж байна. Яагаад гэвэл таны хувьцаа өсөх, буурах эсэх нь энэ салбартай холбоотой.

Монголын Үнэт цаасны зах зээл буюу хөрөнгийн зах зээл ойрын жилүүдэд түүхэнд байгаагүй дээд өсөлтөө үзүүлсэн. Энэ талаар хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч. Раднаадавга "Хөрөнгийн зах зээл хөгжиж, өсөлттэй байна гэдэг нь эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлт юм. 

Тухайлбал дотоодын аж ахуйн нэгжүүд компанийнхаа тодорхой хувийг Монголын Хөрөнгийн Бирж дээр ямар нэгэн хэлбэрээр гаргаж, олон нийтээс эрүүлээр хөрөнгө босгож байна. Ингэснээр үндэсний аж ахуйн нэгжүүдийн цар хүрээ томорч, дотоод үйл ажиллагаа сайжрахад тус болно. Үүнийг дагаад ажилчдын цалин, орчин, улсын төсөвт өгөх татварын хэмжээ сайжрах учиртай" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны есдүгээр сарын байдлаар Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт 12 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 171 компанийн хувьцаа, 8 компанийн бонд, 2 хөрөнгө оруулалтын сангийн эрх, 10 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус олон нийтэд арилжиж буй аж. "Монголын Хөрөнгийн Бирж ХК" нь энэ салбарын арилжааны систем, дэд бүтцийг сайжруулах үүрэгтэй байдаг.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2024 оны эхний хагас жилд дунджаар 12 их наяд төгрөг байгаа нь 2019 оны жилийн эцсийн дүнгээс даруй 4.2 дахин буюу жилд дунджаар 37.5 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та доорх графикаас харна уу
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр Монголын Хөрөнгийн бирж дээрх компаниудыг үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлдэг бөгөөд жил бүр шинэчилдэг. ТОП-20 индексийн дундаж хэрхэн өсөж буйг дээрх графикаас харж болно.

Хөрөнгийн зах зээл нь тухайн орныхоо эдийн засагтай нягт холбоотой байдаг. Эдийн засаг сайн байвал хөрөнгийн зах зээл өснө. Харин муу байвал унана. Хөрөнгийн зах зээлд оролцогч хүмүүс компанийн хувьцаа, үнэт цаасны ирээдүйн өсөлт бууралтыг хэмжиж байдаг.  

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөхөд системийн таван банкнууд нээлттэй ІРО хийсэн нь томоохон нөлөө үзүүлсэн аж. Тухайлбал 2022 оны 10-11 дүгээр сард Төрийн банк болон Голомт банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалан 144.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, зах зээлийн үнэлгээг анх гарсан ханшаар тооцоход 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Харин Хаан банк 2023 оны дөрөвдүгээр сард дангаараа 183.4 тэрбум төгрөгийг зах зээлээс татан төвлөрүүлж, 1.8 их наяд төгрөгөөр зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлжээ. Иймэрхүү байдлаар зах зээл эерэг байгаа нөхцөлд 1,072 хувьцааг арилжаалж эхэлбэл яах вэ?

Монголын хөрөнгийн бирж нь өнгөрсөн онд Уул уурхайн биржийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний цахим дуудлага арилжааг нээлттэй, ил тод, байлгах үүднээс өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Тавантолгой” ХК, “Андын Илч” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь нийт 15.6 сая тонн нүүрс, төмрийн хүдэр болон баяжмалыг 7.5 их наяд төгрөгөөр буюу 2.2 тэрбум ам.доллароор арилжаалсан байна. Тус биржийн 2023 оны борлуулалтын 59 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК дангаараа бүрдүүлдэг аж.

"иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн бүх хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэчихсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2010 онд 15 тэрбум ширхэг хувьцаа гаргаж байсан. Үүний 73.51 хувь буюу 8.8 тэрбум ширхэг хувьцаа нь төрийн мэдэлд бий. Харин 26.43 хувь буюу 3.1 тэрбум ширхэг хувьцааг 3.4 сая иргэн эзэмшдэг бол 488 аж ахуйн нэгж тус компанийн долоон сая ширхэг хувьцаатай байна.

15 тэрбум ширхэг хувьцааны гурван тэрбумыг гаргаагүй буюу хэн нэгэнд эзэмшүүлээгүй үлдээсэн. Тэгэхээр зах зээлийн арилжаа эхэлбэл иргэд болон аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанууд эдийн засгийн эргэлтэд орох боломжтой.

Иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг энгийн хувьцаанд бүртгүүлсэн эсэх талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулахад "Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-нд гарсан 45 дугаар тогтоолын дагуу иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн бүх хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэчихсэн.

1,072 хувьцаа бол таны өмч хөрөнгө юм. Та хувьцаагаа зарах, өвлүүлэх, нэмж худалдаж авах эрхтэй. Гэхдээ энэ эрхийг төр хаачихсан. Тухайн хувьцааг нээлттэй болох эрхийг төрөөс үе шаттай хэрэгжүүлж байгаа. Эхлээд өвлүүлэхийг нээх үү эсвэл арилжаалах эрхийг үү гэдэг асуудал яригдаж байгаа.

Хэрэв Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нээлттэй компани болгож, 1,072 хувьцааг ашиглах эрхийг иргэдэд нээж өгвөл манай төв арилжаанд хэрэгтэй бүх мэдээллийг нэг цагийн дотор Монгол Хөрөнгийн Бирж рүү шилжүүлж чадна. Ингэснээр иргэд хувьцаагаа захиран зарцуулах эрх нь нээгдэнэ" хэмээн тус төвөөс мэдээлэл өгөв.

"төр засгийн зүгээс шийдвэр гаргах юм бол манай дотоодын үнэт цаасны зах зээл бэлэн байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөрөнгийн Бирж дээр 1,072 хувьцааг арилжаалах боломжтой эсэх талаар Монголын Хөрөнгийн Биржийн Хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалангаас тодрууллаа. 

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой” хаалттай ХК-ийн хувьд Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэн нээлттэй хувьцаат компани болох бүрэн боломжтой бөгөөд тус компанийн ерөнхий болон санхүүгийн үзүүлэлт нь манай биржид бүртгүүлэхэд тавигдах шалгууруудыг хангахаар харагдаж байгаа.

Бидний зүгээс Монгол улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах, ач холбогдол өндөртэй компани, ялангуяа төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үнэт цаасыг хялбаршуулсан нөхцөлөөр түргэн шуурхай бүртгэн арилжих бодлогыг баримталдаг.

Тухайлбал, бүртгэх шийдвэр гаргах ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх, шалгуур шаардлагын хувьд болон үнэт цаас бүртгүүлэхэд төлөх төлбөр хураамжийн хувьд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлүүлэх  зэрэг боломжуудыг олгодог.

Хувьцааны ханш өсвөл иргэд хөрөнгийн зах зээлээс ашиг хүртдэг. Тэгэхээр 1,072 хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалж эхэлбэл ирээдүйн хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын суурь бааз бүрдэх юм. Энэ нь хөрөнгийн зах зээлийн ирээдүйд том хөгжил авч ирнэ.

Өнгөрсөн хугацаанд Монголын Хөрөнгийн Бирж нь томоохон үнийн дүн бүхий арилжаануудыг зохион байгуулсны нэг жишээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хоёр их наяд төгрөгийн бондын арилжаа байсан бөгөөд мөн үнэт цаасны зах зээлээр дамжуулан  дотоодын банкны реформыг амжилттай хэрэгжүүлсэн.

Монгол улсын хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл өдөр ирэх тусам нэмэгдэж, зах зээлийн багтаамж, цар хүрээ улам бүр тэлэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн арилжаа бүрэн буюу 100 хувь онлайн явагдаж байна. Манай биржийн арилжааны платформ нь олон улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн систем бөгөөд нэг секундэд зургаан саяас илүү гүйлгээ хийгдэх хүчин чадалтай юм. 

Монгол улсын 3.4 сая иргэд “Эрдэнэт Тавантолгой” компанийн 1,072 хувьцаагаа тусгай зөвшөөрөл бүхий дотоодын 53 брокер, дилерийн компанийн үнэт цаасны дансанд байршуулан, эзэмшиж байгаа. Тиймээс тэдгээр брокер, дилерийн компаниудаар дамжуулан Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд оролцох бүрэн боломжтой.  

Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой" хаалттай хувьцаат компани, түүний үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэн, нээлттэй хувьцаат компани болгох, үнэт цаасыг нийтэд чөлөөтэй арилжих талаар төр засгийн зүгээс шийдвэр гаргах юм бол манай дотоодын үнэт цаасны зах зээл бэлэн байна" хэмээн ярив.

Засгийн газрын 89 дүгээр тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг удирдлагын багийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар удирдуулах шийдвэр энэ оны есдүгээр сарын 25-нд гарч байв. Энэ нь үндсэндээ тус компанийг Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй болгох явцын бэлтгэл үе юм. Менежментийн багийг сонгосны дараа аудитын дүгнэлт хийлгэж, нээлттэй компани болгох ажил үргэлжлэх аж^

1. 1,072 хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаалах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тодруулахад "Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 89 тоот тогтоолд иргэд олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, боловсролын нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг олон нийтэд аян хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ хэрэгжүүлэхийг тусгасан байдаг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх ажлын эхний шат гэж харж байна" хэмээн хариулав.

2. Менежментийн багийг сонгох тендер зарлагдсан эсэх асуудлаар Засгийн газрын хэвлэлийн албанаас тодруулахад "Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар зарчмын асуудлыг судлах судалгааны ажил үргэлжилж байгаа. Дараагийн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тухайн ажлын хэсэг сонгон шалгаруулалтын зарчмын талаар танилцуулж магадгүй" хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [59.153.113.60] 2025/2/16
Хувьцааг гадны иргэдэд худалдахгүй зөвхөн монгол хүн эзэмшинэ гэж зааж өгөөсэй. Тэгэхгүй бол монголийн иргэншил болсон гадны нөхдүүд аваад арилвал дэмий шүү!!
1 | 0 Хариулах
дорж [202.131.251.130] 2025/2/7
Үхмэл, эдийн засгийн эргэлтэнд ордоггүй,энэ 1072 хувьцааг жам ёсоор нь эргэлтэнд оруулмаар бна.зарж болдоггүй, худалдан авч болдоггүй, бурхан болсон аав ээжийнхээ хувьцааг өвлөн авч болдоггүй, ноогдол ашиг нэртэй чихрийн мөнгө хүртээгээд сууж байгаа нь яг үнэндээ ард иргэдээ доромжилж байгаа асуудал.Энэ асуудлыг засгийн газар маш яаралтай шийдэх хэрэгтэй.Ард түмэндээ өгсөн бол өгөх шиг өг. амьгүй, яаж ч болдоггүй хувьцаагаар иргэд яах юм вэ?Хөрөнгийн биржээр арилжих эрхийг нь өг. Байгалийн баялаг нийт ард түмний өмч юм бол асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
-1 OR 3+20-20-1=0+0+0+1
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
-1 OR 2+20-20-1=0+0+0+1
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e%' AND 2*3*8=6*8 AND 'LV0W'!='LV0W%
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e" AND 2*3*8=6*8 AND "5GQV"="5GQV
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e' AND 2*3*8=6*8 AND 'iW8p'='iW8p
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
edBdNx8Yp
0 | 0 Хариулах
zochin [103.212.116.189] 2024/12/31
huvitsaanii mungu orohgvi bn . hezee oroh yum be ?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.212] 2024/12/28
Манай гэр бүлийн хүн энэ 1072 хувьцаагаа. Их ашиг хүртэж үр хүүхдэдээ үлдээнэ гэж итгэсээр байсан ч 2023 онд өвчний улмаас нас барсан юм .Энэ хувьцааг нь хүүхэд нь өвлөж авмаар л байдаг ийм асуудлыг яаж шийдэх юм болоо .Ямар ч байсан 1072 хувьцааг нэр дээрээ эзэмшиж түүндээ итгэж хүүхдэдээ үлдээх өөр хөрөнгөгүй учир хувьцаагаа л үлдээнэ гэж мөрөөдсөөр бурхан болж билээ
1 | 0 Хариулах
иргэн [202.126.88.201] 2025/1/6
2011 оноос л өвлүүлнэ гэж МАН ын дарга нар байнга хэлдэг байсан,Настай хүмүүс зарим нь хүүхэддээ өвлүүлнэ гэж бодож 1 сая төгрөгөөр өгөөгүй авч үлдсэн,,,харин ноогдол ашиг тараадаг болсоноос хойш тодорхойгүй ,юм ярих боллоо, МАН ын Амарбаясгалан дарга өвлүүлэхгүй гэж 2023 оны ноогдол өгөх үедээ хэлсэн гээд ярьцгааж байсан, Арай ч үгүй байхаа өвлүүлэхээр өөр гарцгүй,
0 | 0 Хариулах
зочин [66.181.191.183] 2024/12/26
гадны иргэд хуулийн этгээдүүд хувьцааг огт авахгүй байх зохицуулалт бий болгоорой.
2 | 0 Хариулах
зочин [66.181.191.183] 2024/12/26
өмнөх сонгуулиудаар хүчээр төөрөгдүүлж нэг сая төгрөг, 300 хэдэн мянган төгрөг 1072 хувьцаанаас тооцож өндөр настан зэрэг зарим иргэдийг мангартуулж өгсөн. энэ шийдвэрээ буцаах арга хэмжээ ав. эхэлж шийдэх асуудал энэ байна шүү.
0 | 1 Хариулах
иргэн [202.126.88.201] 2025/1/6
Өөрсдөө худалдчихаад , наймаа буцна гээд байгаа хэрэг үү? худалдсан мөнгөө өөрсдөө авч идчихээд одоо больж үз,Мангар хар масс арай дэнднээ,
0 | 0 Хариулах
Зочин [122.201.17.125] 2025/1/8
буцаан авч болно гэж байгаа даа. гэхдээ энэ хувьцаа хэзээ хөдөлгөөнд орох юм мэдэхгүй.. арилжаанд ороод эхэлвэл зарсан ч, нэмж худалдан авсан ч, өвлүүлсэн ч таны эрхийн асуудал болно. Гол нь гадныхан ихээр авахаар шинжтэй байгаа учраас тодорхой нэг бодлого боловсруулж барих хэрэгтэй. манайхан шиг бэлэн мөнгөнд гачигдсан, хувьцааны талаар сайн ойлголтгүй, өнөө маргаашийг өнгөрөөж байгаа айлууд, ирээдүйн ашгаас илүү өнөө маргаашаа өнгөрөөж байгаа хүмүүс гээд ард нийтэд хувьцааны сургалт, үр ашиг, өгөөж, арилжаанд оролцох заавар зөвлөмж, ханшийн мэдээлэл, цаашлаад банкны мөнгөний бодлого, бодлогын хүү нь хувьцааны ханшид хэрхэн нөлөөлдөг гээд бүхий л талаар сайн өгөх хэрэгтэй дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.244] 2024/12/12
34% -г нь ард түмэндээ өгнө гээд яриад байсан байх аа
1 | 0 Хариулах
Зочин [122.201.17.125] 2025/1/8
ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ГЭЖ. АРД ТҮМЭНДЭЭ 34 ХУВИА ЭЗЭМШҮҮЛЧИХВЭЛ ҮҮ ТЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.86.156] 2024/12/12
за тэгээд л зарчихаад дараа нь ноогдол ашиг надад өгөхгүй байна гээд л шуурцгаана гэдэгээ мэдэж байгаа биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.249] 2024/11/29
Ахмадуудын 1072 % - г зальдаж авсан шүү АНам. Одоо 1000000 төгрөгөө өгөөр1072%-гаа аьъяаа ЕРӨНХИЙ САЙД АА АХМАДУУДДАА ТУСЛААРАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ АХМАД БУУРЛУУДДАА ТУСЛААРАЙ 1072%-ТАЙ БОЛЫЁО БИДНИЙГ ХУУРСАН МУУХАЙ АРЛЧИЛСАН НАМ
1 | 1 Хариулах
иргэн [202.126.88.201] 2025/1/6
өөрсдөө зарж мөнгөө идчихээд ийм эргүү байж болохгүй биз дээ. Ингэж хэлэх настан Монгол хүн арай ч байхгүй ээ. Битгий тэнэгтээд бай. арай л юмаа....
1 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
G9LaNEnM: M2rBYS3A
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
"+response.write(9354911*9796349)+"
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
o1dfpUHH
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
'+response.write(9354911*9796349)+'
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
response.write(9354911*9796349)
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
1N36SVPNQ0
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.115] 2024/11/25
Балиар новшнууд юм даа. Үнэ хүрнэ ч гэх угаасаа зах зээлийн үнэлгээнээс нь хэд дахин бага үнээр үнэлчихээд. Ард иргэдээ хуурч зарангуут нь өөрсдөө авч гадна дотныхонд зарах л юм бодож байгаа эднүүс.
2 | 1 Хариулах
зочин [122.201.31.104] 2024/11/25
цэнхэр ягаан тасалбарын замаар орно шүү. манай зах зээл төгс болж чадаагүй байгаа. цаг нь болоогүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.49] 2024/11/25
Зөв л алхам хийж байгаам байна.Чөлөөтэй арилжаалах хэрэгтэй. Харин Хэдхэн төгрөгнөөс зараад архиа уусных нь хохь л болно. Хэдэн жилийн өмнө Өөрсдөө сая төгрөгөнд шунаж зарчихсан хүмүүс эргүүлж өг нтр гэж юугаа яриад байгаан. Хүчээр аваагүй,хүмүүс өөрсдөө л зарсан шүү. Зарахгүй байх эрхтэй шд.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.80] 2024/11/24
Буцааж авмаар бна шүү
0 | 0 Хариулах
иргэн [202.126.88.201] 2025/1/6
Наймаа буцна аа гээд 3 настай хүүхдийн сэтгэхүйтэй Монголчууд арай бишээ...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.42] 2024/11/24
ЕРӨНХИЙ САЙД АА АН-ЫНХАН АХМАД, НАСТАНГУУДИЙГ ХУУРЧ 1072% - ЦААГ 1000000 ТӨГРӨГӨӨР АВСАНЫГ АХМАДУУД АД ЭРГҮҮЛЭН ӨГЧ ТУСЛААЧ БИД 1000000 ТӨГРӨГИЙГ ЗГ- ЭРГҮҮЛЭН ӨГИЙ ТЭГЭЭД АХМАДУУД ЯДАХНАА 1072 %-ТАЙГАА БОЛИЙ
0 | 2 Хариулах
Иргэн [66.181.177.114] 2024/11/24
Тийн 1072ш хувьцаагаа авмаар бна Яаж авах вэ Мөнгөө ч буцааж өгье
0 | 0 Хариулах
Зочин [122.201.17.125] 2025/1/8
АРИЛЖААНД ОРВОЛ ТА ХУДАЛДААД АВЧ БОЛНО
0 | 0 Хариулах
Зочин [59.153.86.156] 2024/12/12
за больцгоож үз, өөрсдөө өгнө, өгнө гэж өгөөд, мөнгийг нь авч гударчихаад одоо битгий давар
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.133] 2024/11/24
Ardchilal ehleed taraasan tsenher tasalbar gegch huvitsaagaar mine aav nooluuriin Govi yildveriin huvitsaa avsan bsan. Noogdol ashig gej gants huushuuriin mungo ugdug yostoi zavaan gazar shyy ene govi
0 | 0 Хариулах
зочин [66.181.181.135] 2024/11/24
тэгээд яг одоо нэмчихээч уул шугамандаа бол ч зөв
0 | 0 Хариулах
Зочин [86.50.44.97] 2024/11/24
Монголд хөрөнгийн зах зээл дөнгөж хөгжиж хэлж байгаа тул илүү мөнгө гарах бүрт хадгаламж гэхээсээ илүү хувьцаа аваад байвал 10-20 жилийн дараа магадгүй тэтгэвэрт гарах үед санхүүгийн аюулгүй байдалд очсон байх болно.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.62] 2024/11/23
Би тэр цэнхэр ягаан тасалбарт хамрагдаж чадаагүй тухайн үед нь авах боломж байгаагүй тэхлээр одоо авах боломж байдаг болуу
0 | 0 Хариулах
Ака-м [66.181.161.236] 2024/11/23
Надад 970 хувьцаа байна гэхийн!!!Би гайхаад САНАР ххк дээр очоод асуусан чинь дутуу хэсгийг та зарсан байна гэхийн!!! Би амьдралдаа ямарч үнэт цаас хувьцаа зарж борлуулж байгаагүй!!!Энэ ямар учиртай юм болоо??? Эс бол эрхтэн дархтнууд нь хүн бүрээс чимх2 аваад байдаг юм болуу????
0 | 2 Хариулах
Зочин [202.70.34.115] 2024/11/23
Ядарсан ард түмний мэдэлд үлдсэн 1072 хувьцаанд шүлсэн нь гоожиж үхэх нээ. Өөрсдөө л ашиг олж байвал бусад нь хамаагүй гэж боддог ийм хувалзнуудыг зайлсны дараа арилжих тухай ярих нь зөв. Одоо арилжаалах юм бол ихэнх талхныхаа мөнгөөр зараад л дуусна ш дээ. 30 гэр бүл гэж бай сан бол ЭТТ-н хувьцаатай 30 мянган гэр бүл л ашигийг нь хүртэх байх. Хэзээ ч хэзээ ч зарж болохгүй харин барьцаалж хөрөнгө босгож болно. Мөн шинээр төрсөн хүүхдүүддээ шууд өгдөг болох хэрэгтэй. Өвлөнө эдэр ч гэх шиг тийм амиа байж бас болохгүй ирээдүйтэйгэй хувааж жигд ашиглана шүү
1 | 1 Хариулах
Зочид [103.57.94.154] 2024/11/23
Н.Энхбаярын хүү УИХ-ын гишүүн Э.Батшугар Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан хүү мэдлэг чадвар сайтай хүү тул "1072 хувьцаа"-г түүнээс асуувал ард түмэнд үлдэх эсэхийг ТЭР ХҮҮ маш сайн мэдэж байгаа тул энэ хүү үнэнч шударгаар бүгдийг хийнэ гэж тэтгэврийн бид хүлээгээд л байгаа юм. Э.Батшугар хүүд бид итгэж явдаг юм.
0 | 1 Хариулах
зочин [66.181.186.105] 2024/11/23
Чөлөөтэй зарагдахыг хүлээсэн 13 гэр бүл мөнгөтэй нөхөд байж л байна Тэд л хамна Цэнхэр ягаан тасалбар шиг юм болно доо Яахав
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.206] 2024/11/23
Хэдэн жилийн өмнө 1072 ширхэг хувьцааны талын зарим иргэд зарж болно гэснээр улсад зарсан. Одоо үүнийг нь буцаан өгөх хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Saikhanbileg [122.201.31.111] 2024/11/23
Ene hujaa nar l birjees tuuj avna. Daraa ni mongoliin bayalag hujaa nariinh bolnoo
1 | 0 Хариулах
Zochin [103.57.94.222] 2024/11/22
Наад нэг юмаа зардаг, үрдэг болгочихооч.
1 | 2 Хариулах
Ба [202.9.41.65] 2024/11/22
Хувьцааны талаар олон нийтэд таниулах сургалт гэж цаг алдсан юм битгий хийгээрэй одоо арилжаа мэдэхгүй хүн гэж байхгүй шүү худлаа хулгайч нарт л ашиг тай байх болно
0 | 0 Хариулах
Ба [202.9.41.65] 2024/11/22
Хурдан арилжаанд оруулвал төдий чинээ хувьцаа эзэмшигчдэд ашигтай.ахмадуудаас авсан 1072 хувьцааг яаралтай үнээр нь буцааж олгох нь зөв шүү
6 | 0 Хариулах
Зочин [103.71.100.240] 2024/11/22
АРД ТҮМЭНИЙГ 1072 ХУВЬЦАА ГЭЖ ХООСОН ЗҮЙЛЭЭР ХУУРЧ ХАЯАД ТАВАН ТОЛГОЙГ ЧИНЬ ДУУСГАЖ БГА ШҮҮ.
4 | 0 Хариулах
мэрэгжилтэн [66.181.160.7] 2024/11/22
ЭТТ компанийн ажилтнууд өөрсдөө хувьцааны талаар ямар ч мэдлэггүй зүгээр л нэг ХК ийн ажилтнууд , олон нийтэд 1072 хувьцааны мэдлэгтэй болгох аян ажил эхлэнэ ч гэх шиг. 2020 онд ийм ажил хийх нэрээр баахан хамаатан саданаа авч _бөөн зардал гаргаж мөнгө хуссан.. Танайх дахиж ийм юм хийж компанийн мөнгө хусахгүй шүү.Үнэхээр л энэ шийдвэрүүд нь албан ёсоор гарч ажил нь эхэлвэл мэрэгжлийн байгууллагууд яаж ажиллах ёстойгоо сайн мэднэ.Хуулинд заачихсан байгаа.Даанч ямар ч шийд өгөхгүй.сонгууль дөхөхөөр л юу нь мэдэгдэхгүй хэдэн төгрөг тараадаг. газар шүү дээ...Хувьцаат компаниудад хувьцаагаа сурталчилдаг орон тооны зардал гэж хаана ч байхгүй. Дахиж ийм тэнэг аргаар ЭТТ компаниас мөнгө иднэ гэж битгий горьд...
3 | 0 Хариулах
иргэн [202.126.88.201] 2025/1/6
одоо ч хэвээрээ, Тэдний мэдээллийн алба,үүдний ресепшн энэ тэр хэдэн хүмүүс бол өөрстийнх нь хувийн компанидаа байгаа гээд итэгчихсэн. өөрсдөө юу ч мэдэхгүй мэдсэн байсан ч худал ярих үүрэгтэй хүмүүс байдаг бололтой,,
0 | 0 Хариулах
Зочин [103.221.27.123] 2024/11/22
Hehe
0 | 0 Хариулах
Зочин [180.175.29.205] 2024/11/22
yu ch boloxgui
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.166] 2024/11/22
Эрдэнэс таван толгой гэж юу ч байдын, 1072 хувьцааны талаар мэдээлэл авах гэхээр хариу өгөх ч хүн байдгүйм бнлээ
2 | 1 Хариулах
Зочин [59.153.112.120] 2024/11/22
эрдэнэс ТАВАН ТОЛГОЙН1072 хувьцаанаас гадна , 2012 оны ЗГ ын 218 р тогтоолоор монгол улсын бүх иргэнд ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН толгой компани болох ЭРДЭНЭС МОНГОЛ ТӨХК ний давуу эрхийн хувьцааг өгсөн байгаа . гэтэл уг тогтоолд заагдсаны дагуу бүртгэл , баталгаажуулалтыг нь одоо болтол МХБ, СЯам , СЗХороо хийхгүй байгаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.251] 2024/11/22
Арилжаанд орвол нэгж хувьцаа нь навсайтал унанашд ашиггүй хувьцаа юм чинь
1 | 3 Хариулах
Зочин [66.181.191.129] 2024/11/22
Ашиггүй биш шүү дээ, хүмүүс ер нь юу ярьж бичиж байгаагаа ойлгодог юм уу? Огт баялаг бүтээдэггүй понзын системээр баяжсан компаний хувьцаа биш жинхэнэ Монгол улсын төсвийг бүрдүүлдэг том компаний нэгийн хувьцаа арилжаанд орвол унана гэж юу гэсэн үг вэ дээ. Яахав хүмүүс өөрсдийнхийгөө зарна биз гэхдээ эргээд үнэ нь өсөх нь тодорхой зүйл шүү дээ. Дэлхий дээр нүүрс, зэс, алт хэрэгцээгүй болсон цагт л үнэ нь чиний хэлснээр унана биз, ашиггүй хувьцаа гэж ер нь юу ч яриад байгаа юм, ахын дүү битгий мэдэхгүй юмаа ингэж мэддэг юм шиг ярьж бай за юу.
4 | 2 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/11/22
Битүү шахаа хийж ашиггүй байлгаад байхаар яаж ашигаа өгдийн
2 | 1 Хариулах
Battuya [122.201.31.123] 2024/11/23
2025 ond noogdol ashig awax ymvv
0 | 0
иргэн [202.126.88.201] 2025/1/6
унавал захын хэнч л шүүрээд авна шд сайн л биз,
0 | 0 Хариулах