ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямжанцан: “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилд идэр залуус амгалан, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Билгийн тооллын 17 дугаар жарны Могой жилийн цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ны өдөр эхэлнэ. Энэ жилийн тухайд шинийн 1-ний өдөр тасарсан учраас хоёрдугаар сарын 28-нд битүүн, гуравдугаар сарын 1-нд шинийн 2-ны өдөр тохиож байгаа юм.

Үүнтэй холбогдуулан ирж буй могой жилийн талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Б.Нямжанцантай ярилцлаа.


“Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн ёгт нэр ямар утга илэрхийлж байгаа вэ?

- Өвөрмөц ёгт нэрс нь аливаа амьтан ургамал, юмс үзэгдлийг тухайн ард түмний ойлголт, төсөөлөл, үлгэр домгийн амьтан, шинж чанар зэргийг өөрсдийн голлон эрхэлдэг амьдрал ахуйтай холбон өвөрмөц далд утгаар буюу нууцлах, хүндэтгэх шалтгааны үүднээс битүү утгаар хэрэглэсээр иржээ.

Мөн ёгт нэрийг гадаад хэлбэр, гарал үүсэл, өнгө дүрс, чанар, үр дагавраар нь нэрлэдэг. Зурхайн ном сударт тоо болон түүн дээр хийх үйлдэл, тэнгэрийн эрхэс, жил, сар, өдөр, улирлыг ёгт нэрээр нэрлэх тул ухаж ойлгоход бэрхшээлтэй байдаг.

“Элдэв эрдэнэт” хэмээх “Модон могой” жил нь газар доорх эрдэнэсийг могой сахин хамгаалж, эд баялаг үр шимийг тэтгэж буйг илэрхийлсэн байна. Модон могой нь Билэг буюу тогтвортой тэнцвэртэй байх жил. Модон махбод нь үржин дэлгэрч, өсөж үржихийн бэлгэдэл болдог. 

- Зурхайн ухаанаар шороон үхрийн зурлагыг хэрхэн тооцоолж гаргадаг вэ? 

- “Шороон үхрийн шинж”-ийг гаргахдаа Огторгуйд урган гарч байгаа жилийн махбод (Амь, бие, эрхтэн махбод) болон хаврын амьсгал орох өдрийн махбодуудыг хар зурхайн таван махбодоор тооцоолон зурж (модон махбод ногоон, гал махбод улаан, шороон махбод шар, төмөр махбод цагаан, усан махбод бол хөх өнгөөр илэрхийлэгддэг) үхэр болон үхэр хариулагчийн зурагт схемийг гаргаад тухайн жилийнхээ цаг уур, өнгө байдлыг урьдчилан боддог.

Тухайлбал жил бүрийн хаврын амьсгал орох өдрийн эрхтэн махбод нь эвэр, сүүл, чихний өнгийг заана. Хаврын амьсгал орсон өдрийн эрхтэн махбод усан махбод тул шороон үхрийн эвэр сүүл чих нь хөх өнгөтэй гэдэг.

зураг
 

- Шороон үхрийн зурлагаар шинжилбэл Модон могой жил ямар байх төлөв ажиглагдаж байна вэ? 

- Зурхайн ухаанд “Үхэр болон үхэр хариулаач” хоёрын зургийг махбодын зурхайгаар гарган тооцоолж, тухайн жилийн мал сүрэг хийгээд хүн зоны төлөв байдал тэргүүтэй маш олон зүйлийг урьдчилан мэдэх арга бий.

ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх “Модон могой” жилийн шороон үхрийн толгой, дөрвөн шийр ногоон, эвэр сүүл чих хөх, омруу дөрвөн туурай цагаан, бие ходоод улаан, үхэр амаа хамхиад, сүүлээ баруун тийш шарваад алхаж явах юм.

Ногоон нигууртай, цагаан дээлтэй, улаан бүстэй, идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн үхрийнхээ өмнө талд унгасан шилбүүр барин яаран гүйж явна.

Үхэр хариулаач үхрийнхээ урд явж байгаа нь ард олон яаруу, малд амгалан жил байна. Ерөнхийдөө эгэл ардын хувьд хямрал гарч магадгүй зүйл ажиглагдаж байгаа юм.

Үхрийн зүсний ерөнхий төлөв нь улаан, хөх өнгө зонхи тул хур бага, хүчтэй аадар мөндөр буух, салхи их бөгөөд өвс ургамал жимсний мод дэлгэрэх. Шар, хийн гаралтай өвчнөөс сэрэмжилж, шунал, уурыг тэвчин хорьж чадваас эл өвчинд өртөгдөхгүй.

Толгой нь ногоон тул жилийн эхэн, хаврын гурван сар хийгээд улирал бүрийн тэргүүн саруудад, салхи шуургатай. Омруу цагаан нь жилийн эхээр, нойтон шамаргатай, хяруу унах. Бие улаан нь жилийн дундуур, улирал бүрийн дунд саруудад хуурайшилтай, хур бага, гандуу байх төлөв буужээ.

Дөрвөн шийр ногоон нь жавартай хүйтэн, салхи ихтэй, жилийн сүүлээр, өвлийн гурван сар, улирал болгоны  адаг саруудад хүйтэн жавартай, салхи ихтэй байхын шинж. Дөрвөн шийр цагаан байгаа нь жилийн хуучдаар цастай, хяруу, хялмаа унах.

Эвэр сүүл чих нь хөх тул цаг төр, жилийн турш ерөнхийдөө дунд зэрэг. Үхэр сүүлээ баруун тийш шарвасан байгаа нь хүн зоны хувьд сайн, мал сүргийн тал дээр  анхаарууштай. Амаа хамхисан байгаа нь төрөлт бага боловч, хүмүүнд буянтай жил.

"Модон могой жил төрж буй хүүхдүүд ухаалаг, тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хувьд нарийн мэдрэмжтэй, хайрлаж энхрийлэх чадвартай болно"

- Модон могой жилийн ерөнхий байдлыг шинжвэл анхаарах татсан ямар зүйл байна вэ?

Модон могой жил төрж буй хүүхдүүд ухаалаг, тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хувьд нарийн мэдрэмжтэй, хайрлаж энхрийлэх чадвартай байх ерөнхий шинж ажиглагдаж байна. Мөн хурим найр хийвэл тогтвортой, тэнцвэртэй байдал бий болно. 

Үхэр хариулаач идэр залуу хүмүүн үхрийнхээ өмнө яаран гүйж явах нь малд сайн бөгөөд эгэл ард өчүүхэн хямрахын шинж буй. Үхэр хариулаач залуу хүмүүн унгасан шилбүүр барьсан нь орон газар амар түвшин болж ажил үйлс амгалан дэлгэрэх. Мөн цагаан дээл өмссөн нь худалдаа арилжаа, олз ашиг, ажил үйлст хичээн шамдахыг илэрхийлж буй шинж юм. 

Түүнчлэн үхэр хариулаач идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн явах нь эмэгтэй хүмүүн завгүй, эр хүмүүнд тайван жил болно.

Хамгийн анхаарууштай нь “Элдэв эрдэнэт” хэмээх “Модон могой” жил идэр залуу хүмүүнд амгалантай, нялхаст дунд зэрэг, өндөр настай хөгшид биеэ энхрийлүүштэй болохоор шороон үхрийн зурлагад буужээ. 

- Энэ жилийн онцлох засал номын талаар мэдээлэл хуваалцана уу? 

- 13 болон 73-ны жилийг эрүүл мэнддээ, 25-ны жилийг сэтгэл зүй болон ажил үйлсдээ, 37-ны жилийг эрүүл мэнд болон эд зүйлийг хямгадах, 49-ний жилд цондог буюу худалдааны нөхөр, арилжаа наймааны гэрээ хэлэлцээр байгуулахдаа анхаарах нь чухал. Харин 61-ний жилд шуламсын хөнөөл буюу өөрийнхөө дотоод сэтгэл рүү анхаарах хэрэгтэй. 

зураг
 

Жил орж байгаа хүмүүсийн тухайд: 

  • 13, 73-ны жил орж байгаа хүмүүс: Найман гэгээн, Лхамын ганшиг уншуулж, балин өргөх
  • 25, 85-ны жил орж байгаа хүмүүс: Догсүн, Доржнамжим, Цэнд, Доржнамжимын жавтүй тавиулах
  • 37, 97-ны жил орж байгаа хүмүүс: Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого уншуулж, лусад балин өргөх
  • 49-ний жил орж байгаа хүмүүс: Нити, Жинсрэг
  • 61-ний жил орж байгаа хүмүүс: Ширнэн уншуулж, Сац талбин, Насны бүтээл үйлдэх

Эр хүмүүн (могой жилтэй эрэгтэй хүн) жилээ угтаж, эм хүмүүн (луу жилтэй эмэгтэй хүн) жилээ үдэж гүрэм засал хийлгэдэг.

  • Гахай жилтэй хүмүүсийн хувьд: “Дүнсэр буюу Их харш” жил нь гарч байгаа тул Догсом, Базарсад, Жанцанзэмобумчин уншуулж, алс замд явахаар бол Далх тахиулах
  • Бар, Бич жилтэй хүмүүсийн хувьд: “Шишид буюу Бага харш” жил нь гарч байгаа тул Жадамба, Ногоон Дарь-Эх уншуулж, Амин золиг гаргуулах
  • Үхэр, Тахиа жилтэй хүмүүсийн хувьд: Ивээл жил нь гарах тул Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуулах
  • Луу жилтэй хүмүүсийн хувьд: Логар буюу Цагаан жил нь гарах тул Маналын чого уншуулж, Сахиусаа тахих
  • Бар, Туулай жилтэй хүмүүсийн хувьд: “Жилийн нашидүрсүм” -ийн засалтай.
  • Суудлын хувьд: Хулгана, Бар, Луу, Морь, Бич, Нохой жилтэй хүмүүс Суудал өнцөгдсөн тул суудлын өнцгийн засалтай.
зураг
 
зураг
 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
131
Зураг
ТЭНЭГЛЭЛ
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.61] 2025/3/6
Ваа шаа шаа
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.43] 2025/3/4
Гүй энэ, эртээдхэн л 2 гуталтайгаа тууж явсан юмсан. Хэдий завандаа бас өрөөсөн гутлаа тайлаад шидчивээ!
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/4
шар хувалзуудболиорой. та нарын хүний зам мөр засна эж юу байхадээ. сохор шүтлэг мунхралаас салцгаая
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/4
харийн төвдхэл дээр уншуулсан юмаа мэдэхгүй, худлаа хуурч хүмүүсийн хармаа суйлж амь зогоодог ламанцарууд боль: хүн бүр өөрөө өөртөө бурхан ч болно, буг чөтгөр ч болно. хүн өөрөөс нь л хамаарна. хүнээр мэдэхгүй юм уншуулж зам мөрөө засна гэдэг тэнэглэл. Хүн чи хүнл юм бол тэр ламаас дутах юу байгаа юм. өөрөөөөртөө эзэн болж зөв зан мөрөөр явах чинь чиний өөрийн чинь л мэдлийн асуудал
0 | 0 Хариулах
💩 [66.181.180.125] 2025/3/1
Buddism Budda chini Enethegt Dharamsala,Khatmandu havitsaa turj uussen tuuhtei
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.206] 2025/3/1
Битгий шаа пязда минь
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.229] 2025/3/1
zun bolohoor boroo ordog
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.104] 2025/3/1
Сайхан шинээлээрэй, монголчуудаа!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.80] 2025/3/1
Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй
0 | 0 Хариулах
Лам багшээ [59.153.87.51] 2025/2/9
Юм асууяаа, яв юм босоогоороо золгоно гэдэг нь яааг юу гэсэн үг юмб
2 | 0 Хариулах
Зочин [168.138.185.34] 2025/3/1
Fuck you
0 | 0 Хариулах
Зочин [73.128.253.66] 2025/2/9
Монголд байгаа христийн шашин шүтдэг гэх, тэднийг сурталчилдаг хүмүүс ялангуяа Монголчууд нь хамгийн бүдүүлэг. Бусдын шашин шүтэх эрх чөлөөнд эрээ цээргүй халддаг, ихэнх нь сэтгэцийн хувьд эрүүл бус гэж бодогдохоор, хувиа хичээсэн. Христ сурталчилж, ярьж байгаа монголчуудыг нэг сайн хараарай, үнэхээр жигшмээр!!!
8 | 5 Хариулах
Зочин [66.181.161.249] 2025/2/9
Христ шүтдэггүй л дээ. Тэгэхдээ чи яг шарын шашингаа өмөөрөөд үхлээ хаха
3 | 5 Хариулах
Зочин [73.128.253.66] 2025/2/9
Би буддист гэхдээ бусдын шашныг доромжилж туйлширдаггүй, чам шиг утасны цаанаас шүлсээ үсчүүлэн орилох шалтгаан буддистуудад байдаггүй. Чиний юу шүтэх чиний л асуудал, гэхдээ сэтгэц асуудалтай гэдгээ сэтгэгдлээрээ харуулах шаардлагагүй шүү дээ чи!
4 | 3 Хариулах
Зочин [202.9.46.20] 2025/3/1
Түвдийн шарын шашин бол буддизм биш шүү. Түвдийн үлгэр домог, бөө шүтлэгтэй холилдсон гаж урсгал
1 | 1
Зочин [103.168.34.47] 2025/3/4
Тэгвэл чи бөөнцөр ухаантай юм байлгүй чаавас
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/3/2
Үнэн. Тэд үнэхээр хэт мухар сүсэгтнүүд бдаг юм билээ, бас маш бүдүүлэг, бусад шашинд дээрэлхүү, доромжилж харьцана. Хайрцаглагдсан сэтгэлгээтэй, чөлөөтэй сэтгэх чадамжаа алдсан бдаг юм билээ. Уг нь бүүр чөлөөтэй, бусдыг хүндэтгэдэг бх гэж бодож байсан.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/8
Бас тэр жилдээ цагаан сар хийж амьтан хүн хооллоод дайлаад байвал бас л хүнс чинь хорогдоно шд бнга л хүн ирж хоол идэх гэнэ тэрний оронд өөрийгөө л хоолол
1 | 2 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/8
Тэр жилд лам нарт мөнгө өгж засуулаад бвал тэр жилжингээ тийм л бдаг юм харин өөртөө зориулсан мөнгө чинь бусдад биш зөвхөн чамл өөрт чинь л үлдэнэ.
1 | 3 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/8
Цагаан сар шашин 2 чинь мөнгө хүүлэгч бас нэг төрлийн банк шд яг үнэндээ. Бодит шид гэж бхгүй зүгээр л булаах дээрэмдэх л арга хаа ч явсан дээрэм шд. Цагаан сар нь жилийн хамгын том дээрэм. Ганц удаа цагаан сарыг хийхгүй алгасах нь үнэхээр асар их хэмнэлт гардын бна лэ шүү манайх бодитоор үзээд үр дүнд хүрсээн тиймээс цагаан сар хийхгүй гандан явахгүй бж болдог юм бна лэ шүү зүгээр сайн бсан харин ч ашиг орлого нэмж бсан учир юү вэ гэвэл тэр жилдээ мөнгө гаргахгүй барих хэрэгтэйн бна лэ шүү.
2 | 1 Хариулах
Зочин [103.57.94.209] 2025/2/8
Эрдэнэт хүн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/2/8
itgehed hetsuu baigaa yum gol n tuvd heleer yag yu helj baigaag n ul oilgono shashin hedii nuutslag baih n ard tumniig munhruulahad hyalbar gej ter.
1 | 0 Хариулах
💩 [66.181.184.230] 2025/2/8
tembuutei yankani al dolooj doloojiisnoo margassh ni joohon huuhed unsej ntr
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.76] 2025/2/8
Цагаан Сар болгонд ийм зүйл ярьж хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх арга хийж ийм тийм ном уншуул гэж хэдэн төгрөг олохоос өөр хийсэн гавьсан ажилгүй нөхдүүд лам нар байдаг
4 | 1 Хариулах
Зочин [45.117.35.10] 2025/2/8
Худалч муу хувалзнууд минь бүх хүнд сайн за юу
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.106] 2025/2/8
Олон нийтийн сүлжээгээр гэхээр хэзээ болох юм бэ? Тийм л их ардчилсан шашин шүтэх хэрэгтэй юм бол бусад Лалын Христын бүгдийг нь нийтлэ л дээ. Ядаж байхад нь шарын шашнаа авах юм нэг ч байхгүй. Лам нараар ном уншуулснаас зүгээр номын дэлгүүрээс ном аваад унших юм бол амьдралд хэрэгтэй
8 | 1 Хариулах
засаг [206.248.200.242] 2025/2/5
Сүм хийдийн солиорол гэхүү дээ. шарын шашин, манжийн шүтлэг, мухар сүсэг.
4 | 1 Хариулах
[139.5.219.100] 2025/2/5
Энэ жинхэнэ худалч гар даа,
2 | 1 Хариулах
Зочин [66.181.179.176] 2025/2/4
Ороз троллууд Монголын бурхан шашиныг дайрахуй дор..
2 | 6 Хариулах
Зочин [66.181.177.21] 2025/2/4
Монголын лам нарын тал нь бээжингээс тэжээгддэг тэ
5 | 3 Хариулах
Зочин [139.5.216.26] 2025/2/4
Хамгийн гол нь Цагаан сарын баяраа соёлтой, цомхон, айл гэрт дарамтгүй хийдэг болох нь чухал байна даа!!!
10 | 0 Хариулах
зочин [103.212.163.234] 2025/2/4
доор байгаа сэтгэгдэлүүдийн уншлаа л даа шүтэх шүтэхгүйн хувь хүмүүсийн асуудал шүү монголчуудын 70/ буддист шүү харин та нар сэтгэхүй болон бодолоо өөрчилцгөө шийдвэр гаргаж бгаа улс төрчид чинь буруутай өөрчилөлт зөвхөн өөрөөс чинь эхлэнэ
5 | 3 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/2/4
Монгол их сонин байнаа эмүүд нь эрүүдийгээ хутгалж алаад байх юм, уул нь эр нь эмийгээ алж байх ёстой биздээ, монгол эрэгтэйчүүд үнэндээ улны болж дуусч байна. Дэлхийн бусад бүх улсад эр нь эмийгээ хөнөөдөг гэтэл монголд эм нь эрийгээ нялж байна.
0 | 7 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/2/4
олон жилийн тархи угаалтаар эрэгтэй хүнийг хэн ч биш, эмэгтэй хүний эсрэг тэмцэх чадваргүй болгож хүмүүжүүлээд байх шиг
0 | 3 Хариулах
Зочин [66.181.177.21] 2025/2/4
Завханы засаг дарга нар зодолдож МАНын тал нь Анын засг даргын толгойг алтан аягаараа хага цохисон гэнэ
0 | 2 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/4
шаампар алнууд
5 | 1 Хариулах
Зочин [202.126.90.23] 2025/2/4
Түвдийн лам нар гэж нийгэмд юу бүтээдэггүй
10 | 1 Хариулах
Зочин [66.181.161.12] 2025/2/4
Өрнийн зурхай болохоор хүмүүсийг төрсөн сараар нь 12 ордод ангилж, түүн дээрээ суурилж бичээд байх шиг байгаан. Дорнын зурхай болохоор хүмүүсийг төрсөн жил дээр нь суурилж бичээд байх шиг байгаан. Өрнийн ч байна уу, дорнын ч байна уу аливаа зурхайг туйлын утгаар нь ойлгож, түүнийгээ ёсчлон дагаад явдаг хүмүүс бараг байдаггүй байхаа.
1 | 0 Хариулах
суранхар [202.131.230.251] 2025/2/4
Дандаа худлаа шаадаг юм аа бүр ном болгоцон нтр амьдралдаа үзэхэд бас л гоё гошин шог шүү хаха
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.118] 2025/2/4
Хүүеээ чи л харахгүй байвал болоо за. Ямар ч улс оронд ийм зурхай цаг тоолол бдаг.
4 | 5 Хариулах
Зочин [66.181.179.76] 2025/2/4
Олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөхөө боль.
7 | 1 Хариулах
Тэмбүүтэй халзангуудаар заалгахгүй [66.181.160.89] 2025/2/4
түвд урьд энэ шашин дэлгэрхээс өмнө маш хүчирхэг дайчин улс байсан ойр орчимын бүхийл улсуудыг чичиргэдэг улс байсан гэтэл түвдэд 16-р зуунд энэ нэг сонин бөөгийн гаж зан үйлтэй холилдсон шашин дэлгэрч үүний үр дүнд бүхэлдээ үгүйрэл элийрэлд живсэн орчлонгийн адаг болсон улс болсон, үүнээс энэ бузар шашин монголд дэлгэрч дараа манжид халдварлан төв азийн хүчирхэг нүүдэлчид бүхэлдээ элийрэлд жив 200 жилийн дараа гэхэд үндсэндээ устаж мөхсөн улс орнууд болцгоосон. буддын шашин азийн олон оронд дэлгэрэхдээ өөрийн үндсэн агуулга утга санамжаа алдаагүй, буддын шашинт азийн хүчирхэг орнууд олон япон солонгос тайван гэх мэтчилэн тэнд энэ шашин хүн ёс, ёс суртахуун, хүндлэл, амьдралын зөв хэвшлийг сургадаг тиймдээ хүчирхэгжин хөгжиж байгаа, гэтэл монгол түвдийн энэ бурангуй зүйл бидэнд юу өгөв.
19 | 4 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Тэр өвөг эцгийн чинь хийсэн нүгэлийн хор уршгийг одоогийн монголчууд эдэлж байна.
0 | 8 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/2/4
Хэрвээ нүглийн нүд байсан бол америк англи япончууд ягл төвд шиг ядуу байх байсан байлгүйдээ эсрэгээрээ хөдөлмөрч шинжлэх ухаанаа хөгжүүлсэн улсууд яаж хөгжсөнийг хар
9 | 0 Хариулах
[66.181.187.20] 2025/2/4
хөх нуурыхнаар поталан өмнө зогсоогоод түбэдүүдийн өмнөөс маниусд сар шинийн мэнд хүргээд ч байх шиг.
1 | 0 Хариулах
хар нүгэлтэй новшууд [89.221.217.206] 2025/2/4
буруу муу өдөр цагаан сар хийлгээд тэгээд нөгөө малууд нь хар гай таараад ирэхээр лам луу гүйхээс өөр аргагүй бол эд нар араас нь засал хийж мөнгө олдог шашны системтэй. Зөв өдрөө зөв хөл дээрээ босоод цагаалчиххад тухайн жилийн засаллаа хүн өөрөө даагаад хийчиж байгаа юм. Цагаан сараа зөв өдөр зөв цаг зөв мөрөө арганаа гэдэг чинь өөрөө бараг засал дом юм. Тэгсэн шинийн нэгэн байхгүй ч гэж байх шиг хүмүүсийг ингэж хар гайгаар булж болохгүй дээ.
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Ийм юманд итгэдэг харанхуй хонин сүрэгүүд.
9 | 1 Хариулах
Зочин [202.21.124.53] 2025/2/4
ус сайн уу, өдөр бүр 15-20 минут хөдөлгөөн хий, агаарт гарвал бие тэнхрэг нигууртай, сайн ажил хийвэл мөнгө их олон нягууртай, Мухар сүсэгээ больчих :D л доо
12 | 1 Хариулах
Зочин [39.7.230.238] 2025/2/4
Өглөө өдөр орой ногоо ихтэй хоол идэж жилдээ нэг эмнэлэг явж шинжилгээ хийлгэвэл урт наслах нигууртай
9 | 0 Хариулах
Зочин [103.168.34.214] 2025/2/4
Соц системийн үед шашин, мухар сүсэгийг хориглосны хүчинд бүх нийтээрээ шинжлэх ухаанч боловсрол өндөртэй байж гэж сүүлийн үед бодогдох боллоо
10 | 1 Хариулах
Зочин [133.1.254.39] 2025/2/4
Одоо энэ мунхралаасаа салах болоогүй юу монголчууд аа. 2025 оншдээ. Арай л уу.
4 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/2/4
Би ч бас тэгж хэлжийнаа
1 | 1 Хариулах
Зочин [66.181.191.69] 2025/2/4
Хүнийг нэг муухай сэтгэл зүйгээр нь рэкетилж, шантаажилсан хэлбэртэй шашны урсгал юм аа. “Өөө энэ жил чи бараг үхэх юм байна даа. Засал хийхгүй бол найраагүй дэг ээ. Тэнд касс байна. Энэ жил амьд үлдэх төлбөрөө төлөөрэй”.
10 | 1 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/2/4
манайхан жил болгон засал хийлгээд өөдөлдөггүй хэдэн лам нарнь баяжаад
14 | 3 Хариулах
Зочин [66.181.181.135] 2025/2/4
Үйлийн үр гэж бий, чи буруу муу сэтгэлтэй, муу үйл хийж явдаг, явж байсан бол мянга мөнгө төлөөд нэмэргүй шүү дээ. Тэхээр мунхаг харанхуйгаа эхлээд зас.
4 | 12 Хариулах
Зочин [103.57.94.229] 2025/3/1
zuv helj uiliin ur gej bii tiimees lam nart mungu ugch zasal hiilgene gedeg huuramch yuma bolih heregtei zugeer l hun saihan setgeltei zuv yavahad l bolno
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.118] 2025/2/4
Чи бол угаасаа өөдлөхгүй ээ, залхуу арчаагүй байдлаа хэн нэгэнрүү, тэр тусмаа лам орос хятад гэх мэтрүү чихдэг, өөрөөсөө алдаагаа хайдаггүй хүмүүст бүгд л муу харагддаг даа
3 | 3 Хариулах
боливол яасын [184.22.79.119] 2025/2/4
Хэдэн зуун жил ном гүрэм айлдлаа нэг ч тус болсонгуй бас хэлж ярьж бга юм нь төарсангүй сүүлдээ кассын машин хэлэн зуугаар нь тавьж шулдаг болов үр дүн крдөө энэ !!!!
11 | 2 Хариулах
[202.131.234.123] 2025/2/4
угаасаа л ийм байлгах гэж Зонхов шашинд өөрчлөлт оруулж ирсэн. тэрийг манж ашиглаж монголыг дорой болгож ээ
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.209] 2025/2/8
Эр хүнээр аяга угаалгаж, нялх хүүхдийн баас арилгуулах нь эр хүний хийморьт муу. Ганц мод гал болохгүй
0 | 1 Хариулах