ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Тавантолгой ХК-ийг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани. Энэ компанийг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа. 

Өнөөдөр олж буй ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг ахиулахын зорилгоор ийм шийдвэр гаргасан. Ингэснээр энэ компанийн томилгоо, худалдан авах ажиллагаанд улс төрчид хөндлөнгөөс оролцохгүй. 

Коделко гэх Чили улсын төрийн өмчийн компани зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа. Өмнө нь манайх шиг хүдэр дэх зэсийн агууламж буурсан, үйлдвэрлэлийн өртөг өссөн, улс төрийн нөлөөлөл орсноос болж энэхүү компани зөвлөх үйлчилгээ авч, хөндлөнгийн компаниар менежмент хийлгүүлсэн. Үүний үр дүнд зэсийн үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэж, өртөг буурч орлого нэмэгдсэн. 

Мөн Саудын Арабын Майнинг гэх төрийн өмчит компани нь хамааралтай шийдвэр гаргадаг, ил тод нээлттэй байдал алдагдсан учраас дэлхийн Бостин консалтинг, McKinsey компаниас зөвлөх үйлчилгээ авсан. Ингэснээр зардал 20 хувиас 10 болж буурсан, борлуулалтын орлого нэмэгдсэн. 

Тиймээс цаашдаа олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулна. 

Өнөөдрөөс эхэлж тус компани дээр үнэлгээ, аудит хийнэ. Ажлын албан даалгавар боловсруулах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад зөвлөх үйлчилгээ авна. Энэ талаар тухайн бүрд нь олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 

Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлаж байсан. Гэтэл улс төрчид өөрсдөө материал бүрдүүлж, хөндлөнгийн нөлөөлөл ордог. 

Цаашдаа энэ компанийг нээлттэй байдлаар ард түмний хяналтад авахгүй бол дахиад нүүрсний сонсгол, улс төрчдийн нөлөөлөл орохыг үгүйсгэхгүй. Олон улсын менежментийн багийг авснаар засаглал шинэчлэгдэж, улс төрөөс хараат бус, авлига ашиг сонирхлоос ангид байна. Шинэ технологи инновац нэвтэрнэ.

Нэгдсэн зөвлөх үйлчилгээний багаар энэхүү процессыг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргуулж байгаа. Хүний нөөцийн шилдэг компаниуд уул уурхайн компанийг удирдахад аль нь боломжтой талаар зөвлөдөг" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Az [66.181.177.35] 2024/12/12
ЭРДЭНЭТИЙГ Ч ГЭСЭН ГАДААД МЕНЕЖМЕНТТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
0 | 0 Хариулах
К [66.181.180.115] 2024/9/27
Шалгаруулалтыг нь хэн хийх вэ? Хулгайчууд Ман хийнэ
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.189.36] 2024/9/25
Одоо л зөв ажиллаж эхэллээ, цаашид эрдэнэтийг ч ингэж өөрчлөх ёстой
2 | 0 Хариулах
Зочин [122.199.30.4] 2024/9/25
Ug ni goy medee baina tehdee naad setguulchiinhee bolovsrol bichij bgaa yumaa oilgoj baigaa uguid anhaaraachee. Tanai editoruud chn medeegee unshdaggui yumuu hun aimaar yum bichhiin. Gants business sanhuu medee beldchih yu bichij bgaagaa meddeg hun baidaggui yumuu
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/9/25
Тээр жил ирландууд яалаа
2 | 0 Хариулах
Зочин [122.201.23.226] 2024/9/25
ТӨРИЙН ӨМЧИЙН БҮХ КОМПАНИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ.
2 | 0 Хариулах
Зочин [198.103.198.250] 2024/9/25
ашгүй дээ. эцсийн эцэст, арай гэж шийдэв дээ. тууштай л байж үзээрэй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.157] 2024/9/25
Бүх төрийн өмчит уурхайнуудаа ингэх хэрэгтэйшд дандаа хулгай дарга нарын шахаашд
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.78] 2024/9/25
Сү Батболдын Солонгос компани менежерүүд нь авах байхдаа өөр яав л гэж
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.119] 2024/9/25
МАШ БУРУУ ШИЙДВЭР! УЧИР НОГООН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГОД НЬ ХАРШЛАХ УЧРААС ГАДААДЫН ШАР ТОЛГОЙТНУУД МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫГ УНАГААНА! ИЙМХЭН ЮМЫГ МАНАЙ ДАРГА НАР БОДОЖ ЧАДСАНГҮЙ ГЭЖ ҮҮ?
1 | 6 Хариулах
20минутын шорон хот [51.159.195.216] 2024/9/25
Ишш чааваас даа 😏 Ногоон хөгжил гэчихжээ😤
0 | 0 Хариулах
Зочин [172.58.167.13] 2024/9/25
Sanaa ni ug ni saihan daanch hol yawahgv bh gj emeej bn manaihan ch zamiin goloos zangaa huwirgaad laashdee bas
0 | 0 Хариулах
MGL zaluu [202.126.90.150] 2024/9/25
tur orson l bol awlga tsetsgeldeg. zuw shiidej
4 | 0 Хариулах
залруулга & тодруулга [92.45.115.66] 2024/9/25
төр орсон л бол авилга, алдагдалтай байдаг гэдэг бол АН-ын зохиосон үлгэр шүү... худалч, хулгайч төртэй газар л тийм байгаа. жишээ нь монгол. харин турк, хятад, вьетнам, швед энтр скандинавын орнуудын төрийн өмчит компаниуд мундаг ашигтай ажилдаг шт, хамгийн наад захын жишээ нь "абсолют водка", "туркиш эйрлайнс", хятадын төрийн банкууд бна. хятадын төрийн 3 банк чансаагаараа дэлхийд өнөөдөр эхний 3-т ордог гээд боддоо юун яасан "банк оф америка"
1 | 2 Хариулах
Зочин [202.126.91.220] 2024/9/25
Ulsiin management-tei sain jishee baigaa yu?
3 | 0 Хариулах
MGL zaluu [202.126.90.150] 2024/9/25
baihgui yg unendee
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.137] 2024/9/25
зөв
0 | 0 Хариулах
Ganbat [66.181.161.85] 2024/9/25
Хөгжлийн банкин дээр бас гадаадын менежментийн баг ажиллуулсан ч, дундаас нь зогсоож үндсэндээ бүтэлгүйтсэн. Энэ жишээн дээр кэйс стади хийвэл менежментийн багийг амжилттай ажиллуулахад бидний алддаг, засах шаардлагатай олон зүйл харагдах байх аа, Ямартай ч зоригтой зөв санаачилга-д амжилт хүсье :)
6 | 0 Хариулах
Зочин [122.201.27.92] 2024/9/25
Яагаад гэвэл улс төрчид шахаа хийж чадахгүй болохоор сольсон байдаг юм аа, нээлттэй компани болгохгүйгээр ямар ч гадны менежмент авчраад нэмэргүй, МИАТ-н жишээ байна, нээлттэй болгосны дараа бол байж болох асуудал.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.245.194] 2024/9/25
Ашгүй дээ
0 | 0 Хариулах