17:33 2024/11/22
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнөөдрийн хуралдаанаар хүлээн авлаа.
Чуулганы хуралдаанд оролцсон 89 гишүүний 70 нь ерөнхийлөгчийн тавьсан тус хоригийг дэмжиж санал өгсөн юм. Тухайн хоригийг хүлээн авсан УИХ-ын тогтоолыг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.
14:25 2024/11/22
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид ерөнхийлөгч энэ долоогийн Лхагва гарагт хориг тавьсан.
УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар "Дэлхий дээр алдагдалгүй төсөв баталдаг тэнцлийн дүрэмтэй улс орон олон байна.
Манайх шиг уул уурхайн эдийн засагтай, мөчлөг дагаж төсвийн хүндрэл бий болдог улсад алдагдалгүй төсөв батлах шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзсэн. Есдүгээр сард төсөв өргөн барьснаас хойш дэлхийн нөхцөл хэрхэн өөрчлөгдөж байгааг харсан.
Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй. Хууль эрх зүйн хувьд боломжтой" гэх байр суурийг илэрхийлэв.
Харин УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж "Хэрвээ УИХ ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хэрхэн яаж хэлэлцэх асуудлыг Ёс зүй, дэгийн байнгын хороо шийдэх ёстой. УИХ-ын есөн удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентад төсөвтэй холбоотой есөн удаа хориг тавьсан байдаг.
Бүхэлд нь тавьсан зургаан удаагийн хорийг УИХ нэг ч удаа хүлээн авч байгаагүй. Хэсэгчилж тавьсан гурван удаагийн хоригийг нэг удаа буюу 2005 онд хүлээн авч байсан. Энэ үед УИХ-ын дэгийн тухай хууль байгаагүй. Дэгийг УИХ-ын тогтоолоор зохицуулдаг байсан. Ёс зүй дэгийн байнгын ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн яаж хэлэлцэх нэг удаагийн дэгийг тогтоолоор боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Тус тогтоолыг УИХ-ын гишүүдийн олонх нь баталбал тухайн хорооны боловсруулсан дэгээр ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд явна" гэж ярив.
17:33 2024/11/22
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнөөдрийн хуралдаанаар хүлээн авлаа.
Чуулганы хуралдаанд оролцсон 89 гишүүний 70 нь ерөнхийлөгчийн тавьсан тус хоригийг дэмжиж санал өгсөн юм. Тухайн хоригийг хүлээн авсан УИХ-ын тогтоолыг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!