Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Э.Одмаа хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт манай Томуугийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 254 үйлчлүүлэгч хандаж, эмчилгээ үйлчилгээ авсан.
Томуугийн улмаас эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 50 хувийг 0-2 насны хүүхдүүд эзэлж байна.
Одоогийн байдлаар ХӨСҮТ-өөс 442 эмчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагийн 196 нь томуу, томуу төст өвчний улмаас ханджээ.
Бид өдөрт 80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж, шаардлагатай тохиолдолд тасаг руу хэвтэн эмчлүүлэхээр шилжүүлж байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!