Телеграмаар залилуулж 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ
"Цагийн ажил буюу даалгавар биелүүлэх ажил хийж, мөнгө өсгөж өгнө" гэсэн зарын дагуу мөнгө байршуулан, залилуулах гэмт хэргээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Энэ төрлийн гомдол мэдээлэл нэмэгдэж сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагджээ.
Телеграмаар залилуулж 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тодруулбал
- "Онлайн цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөнө" гэх зарын дагуу холбогдож 12.2 сая
- Цахимаар ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээгээр 22 сая төгрөг
- "Телеграм хаягаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө" гэх зарын дагуу холбогдож, долоон удаагийн гүйлгээгээр 22.3 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэг гарчээ.
Иймд иргэд үл мэдэгдэх Телеграм группүүдэд элсэхгүй байх, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, залилах гэмт хэрэгт өртсөн бол цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг санууллаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

