Уншиж байна ...
Зураг
Зураг

Чой Жин Вон: Олгогдсон визийн ангилал, хүчинтэй хугацаандаа нутаг буцсанаар хоёр орны харилцан ИТГЭЛЦЭЛ улам бэхжих юм

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Хариуцлагатай аялцгаая-II" мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулахтай холбоотой мэдээллийг Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-наас өчигдөр танилцууллаа. 

Тус аян нь Монгол улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд

  • АНУ, БНСУ-ын визийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах, зөв мэдээлэл түгээх
  • АНУ, БНСУ-ын визийн мэдүүлэгт залилан мэхлэх, санаатайгаар төөрөгдүүлэх зөрчлийн тархалтыг бууруулах, хууль бус виз зуучлагч, бичиг баримт хуурамчаар үйлдэгч нарын талаар мэдээллийг олон нийтэд ухуулах, мэдлэгийг дээшлүүлэх зорилготойг мэдээлсэн. 

Энэ үеэр БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон "Монгол, Солонгос хоёр орон тэртээ 1990 онд харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн. Манай хоёр орны иргэд хоорондын харилцаа нь уг найрсаг харилцааны үндэс суурь нь болж байна.

Өнгөрсөн онд ойролцоогоор 140 мянга гаруй солонгос иргэн Монголд зорчжээ. Үүнтэй адил тооны монгол иргэд Солонгост зорчсон зэрэг харилцан зорчсон иргэдийн тоо түүхэн дээд амжилт тогтоосон юм.

Энэ мэтчилэн хоёр орны иргэдийн харилцан зорчих урсгалыг цаашид улам бүр нэмэгдүүлэхийн тулд хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагаанаас гадна, хоёр орны иргэдийн оролцоо хичээл зүтгэл чухал үүрэгтэй.

Хоёр орны иргэд харилцан зорчихдоо хариуцлага, итгэлцлээр тухайн орныхоо хууль журам соёлыг хүндэтгэхээс эхлээд цаашид улам бүр өргөжих боломжтой болно.

Солонгост зорчиж буй иргэд олгогдсон визийн ангилал, хүчинтэй хугацаандаа тааруулан нутаг буцсанаар хоёр орны харилцан итгэлцэл улам бүр бэхэжнэ.

Хувь хүний хариуцлагатай аялал нь тухайн хүнээр зогсохгүй түүний гэр бүл болон нийгэмд мөн адил нөлөөлж Монгол-Солонгос хоёр орны эрүүл харилцааг цаашид ч үргэлжлүүлэх юм.

БНСУ-ын Засгийн газрын зүгээс Солонгост зорчиж буй монгол иргэд зохих ангиллынхаа дагуу хүчинтэй хугацаандаа таатай зорчоод буцахад онцгойлон анхаарч хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Монгол улсын иргэд Та бүхэн ч гэсэн цаашид манай улсад олноор зорчиж, хоёр орны найрсаг харилцаанд онцгойлон анхаарал хандуулна гэж найдаж байна.

Та бүхнийг хариуцлагатай аялал хоёр орны хамтын ажиллагааны гол үндэс суурь нь байх болно" гэлээ.