Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл, тэргүүн хатагтай Ким Кон Хи нарын хувийн гар утасны дугаарыг шинээр сольсноо холбогдох албаныхан Ням гарагт мэдээлжээ.
Юн Сүк Ёлыг ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө ашиглаж байсан гар утасны дугааруудаа тэд саяхныг хүртэл ашигласаар байсан юм.
Өөрийг нь тойрсон дуулиантай холбоотой асуудлуудад тэргүүн хатагтай хувийн гар утсаа ашиглаж байсан нь саяхан хэвлэлээр ил болж, иргэдийн зүгээс нэлээд шүүмжлүүлж байсан юм.
Арваннэгдүгээр сарын 7-нд болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Юн Сүк Ёл энэ талаар “Прокуророор ажиллаж байх үедээ ашиглаж байсан гар утасны дугаараа солихыг тухайн үед надад зөвлөж байсан. Гэхдээ би эрсдэлийг үл харгалзан хуучин дугаараа ашигласаар байсан юм. Цаашдаа би ийм эрсдэлийг аль болох багасгаж, олон нийтийн санааг зовоохгүйн тулд зохих арга хэмжээг авах болно” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!