Уншиж байна ...

Украины тал Оросын харвасан “Орешник” пуужингийн үлдэгдэл хэсгүүдийг үзүүлэв

Т.Давааням, ikon.mn
2 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт Оросын арми дунд тусгалын тив алгасагч баллистик пуужингаар Украины Днипро хот дахь байгууламжуудад довтолсон.

Үүнийгээ дуунаас хурдан “Орешник” пуужингийн бодит тулааны талбар дахь анхны туршилт байсныг Москва сүүлд баталсан юм.

Тэгвэл Украины аюулаас хамгаалах албаныхан Ням гарагт уг пуужингаас үлдсэн хэсгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дэлгэн үзүүлжээ.

Украины албаныхан энэхүү пуужинг ямар нэртэй, ямар төрлийнх болохыг хэлээгүй ч урьд өмнө огт харж байгаагүй болохоо баталсан юм.

зураг
 

“Ийм пуужингийн хэлтэрхий Украины нутаг дэвсгэрээс анх удаа олдож байна. Манай мөрдөгчид өмнө нь ийм зүйл огт баримтжуулж байгаагүй” гэж Украины мөрдөгчдийн нэг тайлбарлажээ.

Тэд хэлтэрхийнүүдийг судалж, шинжилж дууссаныхаа дараа пуужингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

зураг
 

“Орешник” пуужингийн цохилтыг АНУ, Их Британи улсууд алсын тусгалын зэвсгээ Оросын нутаг дэвсгэрт ашиглахыг Украины армид зөвшөөрсний хариу арга хэмжээ гэж Москвагийн эрх баригчид тайлбарлаж байгаа.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэхүү шинэ пуужингийн хурд дууны хурднаас 10 дахин өндөр тул Өрнөдийн ямар ч зэвсэг зогсоож чадахгүйг анхааруулсан юм.

 

Эх сурвалж: Reuters