Уншиж байна ...

"Эмэгтэй гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн нь магадгүй МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
36 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Өнгөрсөн Баасан гарагийн оройноос Б.Мөнхсоёл гишүүн бид хоёртой холбоотой худал гүтгэлэг тарсан. Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг нийгмийн халдвар өвчин болох тэмбүүтэй гэж гүтгэж харлуулж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Анхных нь бид хоёр боллоо.

Энэ бол цэвэр гүтгэлэг. Миний болоод Б.Мөнхсоёл гишүүний зүгээс Интермед эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч байгаагүй. Би тус эмнэлгийн үйлчлүүлэгч нь огт биш. Би хамгийн сүүлд буюу хоёр жилийн өмнө дүүргийн эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдсан.

Интермед эмнэлгийн зүгээс “Хоёр гишүүнтэй холбоотой мэдээлэл худал” гэж мэдэгдсэн. Мөн мэргэжлийн байгууллага болох Factcheck худал мэдээлэл болохыг тогтоосон.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хувь гишүүнийхээ хувьд үүнд эмзэглэж байгаа зүйл алга. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш буруу гэж үзсэн зүйлдээ шүүмжлэлтэй хандаж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс эхлээд төсвийн тодотгол, ирэх оны төсөв зэрэг асуудлыг шүүмжилж, акц хүртэл зохион байгуулсан. Үүний эцэст гүтгэлэг эхэлсэн.

Тэмбүү өвчтэй гэдэг гүтгэлгийн тун нь хэтэрсэн гэж үзэж байгаа юм. Хувь хүн рүү дайрахаас илүүтэй парламент дахь олон ургалч үзэл, шүүмжлэлт хандлагыг таслан зогсоох гэсэн башир арга гэж үзэж байна. Парламент бол мэтгэлцээний талбар. Асуудлыг засахын төлөө гишүүд үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үнийнх нь төлөө амыг нь үдэж, айлгах гэсэн башир арга хэрэглэж байна гэж харж байна. Парламентад үг, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг хэн ч, ямар ч хүчин зогсоож чадахгүй гэдгийг хэлье.

Энэхүү гүтгэлгийг УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын сэвээчин хийж байсан хүмүүс их сэвж байгаа юм билээ. Тэр хүмүүсийн талаар бид хоёр хуулийн байгууллагад хандахгүй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс эцэстээ илт худал мэдээлэл түгээсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх юм билээ. 

Би хувьдаа тэрхүү гүтгэлгийг магадгүй МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна. 

УИХ-ын Б.Мөнхсоёл: Ийм явдал болсонд харамсаж байна. Энэ бол зөвхөн хоёр гишүүний асуудал биш. Улс төр дахь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хумих гэсэн арга гэж харж байна. Гэхдээ Ж.Баярмаа гишүүн бид хоёр шиг улс төрд шийдэмгий орсон эмэгтэйчүүдийн хувьд ийм гүтгэлээс айхгүйгээр ардчилсан парламент дахь үүргээ биелүүлнэ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёрдугаарт, ХҮН өмнө нь тухайн жилийн төсөвтэй холбоотой санал боловсруулж, зөвлөмж хүргүүлдэг байсан. Энэ удаад ч намынхаа зүгээс болон мэргэжилтний хувиар горимын шинжтэй саналуудыг удаа дараа хэлсэн.

Ирэх оны төсвийн урсгал зардал өмнөх оныхоос 3.56 их наяд төгрөгөөр өссөн. Тиймээс төсвийг эргэн харж, танахаас өөр замгүй.