Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
Тухайлбал гавьяат эдийн засагч цолоор Үндэсний Статистикийн Хорооны ахмад ажилтан Ц.Бадрах, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургуулийн зөвлөх багш, шинжлэх ухааны доктор, профессор Б.Нинж, урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал асан Ж.Энэбиш нар шагнагдав.
Мөн "Алтан гадас" одонгоор Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хэмжүүрийн монтёр Н.Ундрахбаяр зэрэг хүн шагнуулж, хөдөлмөр бүтээлээ төрд үнэлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!