Хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед автомашиныг зүгээр л жолооддог байсан үе ард үлдэж, аюулгүй байдал, тав тухыг мэдрүүлэх ид шидийг эдлэхээс гадна гайхалтай технологийн дэвшлүүдийг мэдэрдэг болсон билээ.
Үүнтэй холбогдуулан тансаг загвар, тав тух, хээнцэр хэв маяг, хурд хүчээрээ дэлхийд алдартай автомашины Land Rover брэндийн үзэсгэлэнгийн шинэ танхим Яармагт нээгдлээ.
Тус үзэсгэлэнгийн танхимын онцлогийн талаар "Wearnes StarChase Group"-ийн Бүс Хариуцсан захирал Крейг Врайт "Өнөөдөр та бүхнийг Улаанбаатар хот дахь манай Land Rover брэндийн үзэсгэлэнгийн шинэ танхимд хүрэлцэн ирсэнд баяртай байна.
Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь Land Rover-ийн хамгийн сүүлийн үеийн брэнд элементүүдийг шингээсэн бөгөөд энэ нь Монгол Улсад анх удаа орчин үеийн тансаг байдлын туршлагыг автомашин худалдан авах, эзэмших үйл явцад нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна.
Land Rover-ийн Reimagine стратеги нь Range Rover, Defender, Discovery болон Jaguar брэндүүдийг жинхэнэ тансаг зэрэглэлийн автомашин гэдгийг дахин тодотгох үйл явц бөгөөд зөвхөн үзэмж төдийгүй эдгээр брэндүүдийн домог болсон чадваруудыг хадгалсаар байгааг тодотгон харуулж байгаа юм" гэв.
Түүнчлэн "Яармагт байрлаж буй энэ танхимд хүрэлцэн ирсэн харилцагчдад үйлчилгээний олон давуу тал, тав тухтай орчныг санал болгож байгаа. Тухайлбал, засвар үйлчилгээний хэлтэс цуг байрлаж байгаа тул үйлчлүүлэгчид шинэ автомашинтайгаа танилцахаас гадна засвар үйлчилгээний хэлтэст давхар үйлчлүүлэн цагаа хэмнэх боломжтой" гэдгийг Крэйг Врайт нэмж хэлэв.
Үргэлжлүүлэн "StarChase Automotive Limited ХХК"-ийн Ерөнхий Менежер Шон Мөрфи "Энэхүү үзэсгэлэнгийн шинэ танхим нь Монгол дахь харилцагч, үйлчлүүлэгчид мөн ирээдүйд манай харилцагч болох хэн бүхэнд орчин үеийн тансаг байдлын илэрхийллийг хүргэх боломжийг олгож байна. Мөн энэ нь Wearnes-Starchase компанийн Монгол дахь бизнесээ өргөжүүлж цаашдын хөрөнгө оруулалтаа бататгаж байгаа хэрэг юм.
Та бүхэн өнөөдөр энд байгаа автомашинуудыг харж байгаачлан, JLR нь дэлхийн хамгийн хүсэмжит автомашинуудыг бүтээх үүрэг амлалтаа биелүүлсээр байна. Тухайлбал, “онцгой ба тансаг” гэсэн үгсийг илэрхийлдэг гайхамшигт Range Rover SV болон 635 морины хүчин чадалтай, 0-100 км/ц хурд авах хугацаа нь ердөө 3.8 секундийн Range Rover Sport SV нь хүчирхэг, сэтгэл хөдлөм, спортлог тансаг байдлыг илэрхийлж байна" хэмээн онцлов.
Land Rover брэндийн Монгол дахь брэнд хариуцсан захирал Г.Долгормаа автомашины бусад онцлох зүйлс болон сонирхолтой шинэчлэлийн талаар тайлбарлаж, үзэсгэлэнгийн шинэхэн танхимаа танилцууллаа.
Тэрбээр "Бид 76 жилийн түүхтэй Их Британийн автомашин үйлдвэрлэгч Land Rover брэндийн шинэ үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирсэн байна. Land Rover нь Range Rover family, Discovery family, Defender гэсэн үндсэн гурван төрөлд долоон загварын автомашин үйлдвэрлэж, борлуулдаг. Үүнд:
Өнөөдөр бид тав дахь үеийн шинэ Range Rover-ийн цахилгаан болон бензин хөдөлгүүр хосолсон автомашиныг онцолж байна. Энэхүү автомашины гол онцлог нь бүрэн цахилгаан хөдөлгүүрээрээ 121 км замыг туулах чадвартай. Нэг цагийн дотор цахилгаан хөдөлгүүрийнхээ цэнэгийг бүрэн авдаг. Ирэх жилээс plug in hybrid electrical гэсэн хөдөлгүүрээс авч ирэхээр төлөвлөсөн.
Мөн ирэх жилээс бид дэлхий дахин нээлтээ хийж буй Defender OCTA загварын автомашиныг оруулж ирнэ. Энэ машин нь 12 талст алмаазыг дүрсэлж байгаа бөгөөд хамгийн бат бөх, бартаад замыг туулах чадвартай юм. 4/4 хөдөлгүүртэй, 635 морины хүчтэй, 100 км/цаг хурдыг дөрвөн секундийн дотор авах боломжтой" гэв.
Холбоо барих дугаар: 7575-3911
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/StarchaseMongolia
Вэбсайт: www.landrover.mn
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Хүүшийн Ам 17080, Наадамчдын гудамж 65/1
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!