-Байна уу, Би Voyage брэндээс зарласан “Байртай бөглөө” урамшуулалт хөтөлбөрийн азтануудыг шалгаруулах шууд нэвтрүүлгийн хөтлөгч байна. Та хоёр өрөө байрны азтан болжээ. Танд баяр хүргэе.
-Хөөх, нээрэн үү?
-Тийм ээ, та хаанаас оролцсон бэ?
-Улаанбаатар хотоос оролцсон. Намайг Н.Цэцэгмаа гэдэг. Би 40 бөглөө цуглуулж, 4 сугалаагаар оролцсон.
Ийм яриа 10 хоногийн өмнө Эм Жи Эл Акуа компанийн байранд болсон. Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой. Харин үүнээс 10 хоногийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд Эм Жи Эл Акуа ХК-ийн хамт олон “Байртай бөглөө” хөтөлбөрийн супер бэлэг болох хоёр өрөө байрны эзэн болсон Н.Цэцэгмаад орон сууцных нь түлхүүр болон Улсын бүртгэлээр баталгаажсан үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг албан ёсоор гардуулж өглөө.
Н.Цэцэгмаа байрандаа очиж түлхүүр, гэрчилгээгээ гардан авсны дараа “Би өнөөдөр үнэхээр баяртай байна. Цалингаа хуримтлуулж байранд орох боломж хүн болгонд тэр бүр байдаггүй. Нийгмийнхээ сайн сайхны төлөө, ард иргэд рүүгээ чиглэсэн, хүмүүсийн тулгамдсан асуудлыг шийдэх оновчтой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Эм Жи Эл Акуа ХК-ийн хамт олонд маш их талархаж байгаагаа илэрхийлье.
Voyage цэвэр ус ууж амны цангаагаа тайлсан маань хүний амьдралд ховорхон тохиох боломжийг надад бэлэглэж, гал голомтоо бадраах хоёр өрөө байртай болголоо. Азтан болсноо мэдсэнээс хойш байрныхаа түлхүүрийг гардаж авах тэр мөч хэчнээн сайхан байх бол хэмээн төсөөлж, сэтгэл догдлон хүлээж байлаа.
Азтан болсноо мэддэг өдөр Эм Жи Эл Акуа ХК-ийн маркетингийн албанаас “Байрных нь түлхүүрийг, улсын бүртгэлийн гэрчилгээнийх нь хамт танд тун удахгүй гардуулна" гэж хэлсэн. Яг л хэлснээрээ, маш хурдан хугацаанд, ердөө арван хоногийн дотор бүх ажлыг амжуулаад өнөөдөр байрны түлхүүр гардуулж өгч байгаад маш их баяртай байна.
Ийм түргэн, шуурхай бас чин шударгаар ажлаа гүйцэтгэж буй Эм Жи Эл Акуа ХК-ийн нийт хамт олонд чин сэтгэлийн талархал дахин, дахин илэрхийлье. Мөн өнөөдөр баярт мөчийг минь хуваалцахаар ирсэн аав, ээж, охин, дүү нар, ажлын хамт олны төлөөлөлдөө, хүрэлцэн ирсэн бүх хүнд баярлалаа.
Наран тал руугаа харсан цонхтой, гадна орчны тохижилт сайтай байр байна. Цонхны харалдаа маш олон хуш мод тарьсан байгаа харагдана. Саруулхан, үнэхээр сайхан байр байна. Ийм сайхан тав, тухтай байрандаа охинтойгоо хамтдаа аз жаргалтай амьдарна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Эм Жи Эл Акуа ХК-ийн Voyage брэндээс "БАЙРТАЙ БӨГЛӨӨ" урамшуулалт хөтөлбөрийг 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Хөтөлбөр 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд, энэ хугацаанд нийт 5196 азтан тодруулах юм. Хөтөлбөр эхэлснээс хойш телевиз, ухаалаг утас, унадаг дугуй, PlayStation-5, нэг сая төгрөгийн азтан гэх мэт олон олон бэлгийн эзэд тодорсоор байгаа.
Мөн 2 супер азтаныг тодруулж хоёр өрөө байр бэлэглэх юм. Хоёр өрөө байрны эхний эзэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тодорсон бөгөөд тэр хүн бол Н.Цэцэгмаа юм.
“Байртай бөглөө” хөтөлбөрийн талаар Эм Жи Эл Акуа компанийн Маркетингийн албаны дарга Ш.Отгонцэцэг “Манай хамт олон Voyage брэндийнхээ үнэнч хэрэглэгчдийг урамшуулах зорилготой “Байртай бөглөө” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
Эм Жи Эл Акуа компани байгаль орчинд болон нийгэмдээ ээлтэй байхыг эрхэмлэж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсээр ирсэн.
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж маш олон санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ үйлсэд Эм Жи Эл Акуа компанийнхан хэрхэн бодитой хувь нэмэр оруулж болох вэ гэдгийг хамт олноороо ярилцсан.
Ингээд хэрэглэгчдийг уусан усныхаа бөглөөг цуглуулаад урамшуулалт хөтөлбөрт амар, хялбар байдлаар оролцох боломжоор хангаж, энэхүү байгаль орчинд ээлтэй үйлдлийг нь урамшуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн бөглөөг байгальд хаягдахаас хамгаалъя. Цугларсан бөглөөг дахин боловсруулалтад өгч хог хаягдлыг бууруулахад үйлдлээрээ нэгдье гэж зорьсон.
Хуванцар сав, бөглөө бол хог хаягдал биш. Хуванцар савыг дахин боловсруулж rPET түүхий эдийг гарган авдаг. Дэлхий нийтээр энэхүү түүхий эдийг дараагийн бүтээгдэхүүний сав болон хувцас үйлдвэрлэлд ч ашиглаж байна. Харин бөглөө нь HDPE тэмдэглэгээтэй хуванцар юм. Ийм тэмдэглэгээтэй хуванцрыг дахин боловсруулснаар гоо сайхны бүтээгдэхүүний савлагаа (шампунь гэх мэтчилэн), хуванцар хайрцаг, хувин, хуванцар сандал, хүүхдийн талбайн тоглоом зэргийн үйлдвэрлэлд дэлхийд өргөн хэрэглэж байна.
Эм Жи Эл Акуа ХК нь байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогын хүрээнд жижиг хуванцар савны жин бууруулалтыг хийж, 2024 оны эхний 11 сарын байдлаар 24,025 кг хуванцрыг хэмнэсэн. Мөн хаягдал хуванцар сав цуглуулан Ти Эм Эл Пластик ус, ундааны хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж байна. Цаашид олон нийтийн хуванцрыг ангилан ялгах, дахин боловсруулалтад хувь нэмрээ оруулах хандлагыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Та хуванцрын хаягдлаа дахин боловсруулалтад өгч байгальд ээлтэй үйлдэл хийхийг хүсвэл Ти Эм Эл Пластик ус, ундааны хуванцар сав дахин боловсруулах үйлдвэртэй холбогдоорой.
Бид хэрэглэгчдээ хэрхэн урамшуулах вэ гэдгийг их чухалчилж ярилцсан. Хүмүүст хамгийн хэрэгцээтэй зүйл юу байна вэ гэдгийг ярилцаад байр, орон сууц юм гэдэгт санал нэгдсэн л дээ.
Хүнсний аюулгүй байдал, чанар стандартын шаардлага хангасан хоол хүнс, аюулгүй амьдрах орчин, тав тухтай байр сууц зэрэг нь хүний анхдагч хэрэгцээ шүү дээ. Тиймээс хэрэглэгчээ урамшуулах зорилгын хүрээнд хоёр өрөө орон сууцыг хоёр хүнд бэлэглэе гэж шийдсэн юм. Эхний супер азтан тодорсон. Өнөөдөр бид тэр азтан болох Н.Цэцэгмаадаа байрных нь түлхүүр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гардуулан өглөө.
“Байртай бөглөө” хөтөлбөр маань дуусаагүй байгаа, арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Дараагийн супер бэлэг болох хоёр өрөө байрны азтан тун удахгүй тодорно. Мөн байрнаас гадна бид олон сонирхолтой бэлэг бэлдсэн, хөтөлбөрийн туршид 5000 гаруй азтан тодрох юм” хэмээлээ.
Азтанд байрыг нь хүлээлгэн өгөх үеэр Н.Цэцэгмаагийн ээж Н.Нина “Миний охин улсад 20 дахь жилдээ ажиллаж байна. Ажилдаа үр бүтээлтэй, идэвх, зүтгэлтэй ханддаг хөдөлмөрч хүн. Аливаад идэвх санаачилга гарган чин сэтгэлээсээ хандаж ирсний хариуд үйлс, заяа нь дээшээ байж, ийм сайхан байрны эзэн боллоо гэж бодож байна. Үнэхээр сайхан үр өгөөжтэй, бусдад тустай, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа зохион байгуулж буй Voyage брэнд, Эм Жи Эл Аку ХК-ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Азтан Н.Цэцэгмаа нийслэлийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн багш. Хамт олны төлөөлөл, тус сургуулийн Сургалтын менежер Ц.Ганбаатар “Манай сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Н.Цэцэгмаа маань азтай, одтой байж хоёр өрөө байрны азтан болсонд бид туйлын баяртай байна. Тэр гурав дахь жилдээ 7 дугаар сургуульдаа ажиллаж байгаа, хөдөлмөрч, ажилсаг хүн. Байрны азтан болсонд нь нийт хамт олныхоо өмнөөс баяр хүргэе” гэлээ.
Ийнхүү Эм Жи Эл Акуа ХК-ийн Voyage брэндээс санаачлан хэрэгжүүлж буй “Байртай бөглөө” хөтөлбөрийн супер бэлгийн эзэн Н.Цэцэгмаа нийслэлийн ХУД-ийн 16-р хороонд 53 метр квадрат талбайтай хоёр өрөө орон сууцанд байнгын оршин суух хаягтай боллоо.
Voyage цэвэр усаа уугаад, савныхаа бөглөөг хаялгүй цуглуулж, 10 бөглөөгөөр 1 сугалаа авч ухаалаг гар утастай, телевизортой, унадаг дугуйтай, Playstation-5 тоглоомтой, 1 сая төгрөгтэй, Voyage цэвэр усыг бүтэн жил үнэгүй хэрэглэх эрхтэй, нэмээд хоёр өрөө байрны эзэн болох боломж хүн бүрд байна.
Дараагийн хоёр өрөө байрны азтаныг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тодруулна. “Байртай бөглөө” хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Voyage Mongolia хуудаснаас харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!