Н.Цэцэгмаа Архангай аймгийн Цахир сумын харьяат. Улаанбаатар хотод оюутан болж ирээд МУИС-ийн Түүх, нийгмийн ухааны ангийг дүүргэн багш мэргэжил эзэмшсэн. Ингээд хотод төвхнөсөн бөгөөд оюутны байранд хоёр жил, үүнээс хойш III, IV хороолол, Таваншар орчмоор түрээсийн байраар амьдарсаар өнөөдрийг хүрчээ.
Хүний амьдралын боломж олон янз. Хүрэхгүй, хуримтлуулж завдахгүйн шалтгаан мундахгүй. Багшийн цалин бага, өнгөрсөн дөрөвдүгээр сард цалин нэмэгдээд, нэмэгдээд НДШ, татвараа хасуулаад гар дээр ирэх нь 1 сая төгрөгт хүрэхтэй үгүйтэй л гэнэ. Энэ мэт амьдралын аар, саар олон шалтгааны улмаас Н.Цэцэгмаа багш 13 дахь жилдээ байр түрээслэн амьдарч байна. Тэрбээр “Би цалингаараа бол хэзээ ч орон сууц худалдан авч чадахгүй юм билээ” хэмээнэ.
Цалингаа хуримтлуулж орон сууцтай болох түүнд холын мөрөөдөл ч, магадгүй олон хүүхдэд эрдэм номын шан татаж, Түүх, нийгмийн ухаан заасных нь, угтаа шударгаар хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл, зөв амьдарсны шагналд зүгээр л Voyage цэвэр ус худалдан аваад уутал хоёр өрөө байртай болох ховорхон аз түүнийг дайрчээ. Өнөөдрөөс тэр дахиж түрээсийн байранд амьдрахгүй, Н.Цэцэгмаа багш Яармагт хоёр өрөө байртай болж, байнгын оршин суух хаягтай боллоо.
“Ойрдоо жаахан ходоод өвдөөд байгаа. Эмчид үзүүлтэл цэвэр ус сайн ууж байгаарай гэж зөвлөсөн. Эрдэсжүүлсэн, шүлтлэгтэй, тэгээд үнэ боломжийн санагддаг тул Voyage цэвэр усыг авч хэрэглэдэг юм. Нэг орой ажлаа тараад автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал тэнд байсан сурталчилгааны самбарт уудаг усны маань зураг байна. Тогтоод унштал телевизор, гар утас, унадаг дугуй хожих боломжтой хөтөлбөр зарласан тухай мэдээлэл байсан. Мөн “Байртай бөглөө-Супер бэлэг байр 2 ширхэг” гэсэн бичиг нь нүдэнд туссан. Хүн чинь өөрт хэрэгцээтэй байгаа зүйлдээ соргог ханддаг шүү дээ.
Ингээд нэгэнт л Voyage усыг уудаг юм чинь бөглөөгөө хаялгүй цуглуулж байгаад аваачиж өгье гэж шийдсэн. Эхний ээлжид 40 бөглөө цуглуулчихлаа. Аваачиж өгөх гэсэн завдахгүй л байв. Ойрд ажил ихтэй байсан тул намайг тарах гэсээр дэлгүүр хаачихна. Амралтын өдрөөр зорин, зорин Яармагийн Номин Хайпемаркетад цуглуулсан бөглөөгөө аваачиж өгсөн. Тэнд байсан Voyage-ийн ажилтан хоёр хэсэгтэй сугалаа өгсөн. Нэгийг нь тэр дор нь хусна, нөгөөг нь супер бэлэгтэй азын хайрцагт хийх юм билээ.
10 бөглөөгөөр нэг сугалааны эрх авах боломжтой, тиймээс би 40 бөглөөгөөрөө 4 сугалаа аваад тэр дор нь хусаад үзтэл бүгдэд нь “Thank you” гэсэн бичиг л байсан. Тэгсэн тэнд байсан ажилтан “Та нэг мөсөн байр авах байх аа” гэж хэлээд бид инээлдээд өнгөрсөн юм. Тэгээд сугалааны нөгөө хэсэгт утасны дугаараа бичээд супер азын хайрцагт хийчхээд гэртээ харьсан. Харих замдаа бодож л байлаа, хүмүүс гар утас, телевизор хожоод л байх юм, минийх болохоор хоосон гээд л жаахан гонсгор.
Би үдээс өмнө, хойно гэсэн хоёр хуваариар хичээл заадаг. Өнөөдөр цахим хичээлээ дөнгөж эхлээд сууж байтал гар утсанд маань танихгүй дугаараас дуудлага ирлээ. Уг нь өнөөдөр супер азтан тодорно гэдгийг мэдэж байсан л даа, гэхдээ ажилдаа түүртээд цагийг нь харж амжаагүй юм. Оройхон л тодрох байх гэж тааж байтал “Та азтан боллоо” гээд л залгасан. Би бүр үнэхээр итгээгүй. Хэсэг шоконд ороод, тэгснээ л нүдэнд нулимс цийлгэнээд ирсэн. Компанийнхны зүгээс “Та ирэх хэрэгтэй байна” гэсэн учраас цахим хичээлээ дуусгачхаад нийгмийн ажилтан, хичээл зохицуулагч багштайгаа уулзаж, чөлөө авахаар өрөөнд ортол тэд ч итгээгүй, “Нээрэн юм уу” гээд л. “Баяр хүргэе, та азтан боллоо” гэсэн мессеж, азтан шалгаруулсан шууд дамжуулалтыг үзэж байж тэд итгэсэн.
Voyage цэвэр усны үйлдвэр, Эм Жи Эл Акуа компанийнхан үнэнч хэрэглэгчдээ үнэхээр баярлуулж чаддаг хамт олон юм. Маш их талархаж хэлэх үг олдохгүй байна. “Байртай бөглөө” урамшуулалт хөтөлбөр нь үнэхээр нүдээ олсон санаачилга юм. Үнэндээ одоо амьдарч буй байшин маань галлах боломжгүй, 100 хувь цахилгаан халаалттай тул энэ өвлийг яаж барна даа л гэж бодож байлаа шүү дээ.
Би өрх толгойлсон эмэгтэй, охин минь тавдугаар анги. Өөрөө хашаа, байшин түрээсэлж байгаа тул охин маань түрдээ ээж, аавын гэрт өсөн торниж буй. Нэг мөр тохитой, тухтай байртай болоод охиноо өөр дээрээ авна гэж бодож явсан, тэр өдөр ингээд ирлээ. 40 ширхэг Voyage цэвэр усны 4 ширхэг бөглөө надад аз жаргал авчирлаа” гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн супер азтан болох хоёр өрөө байрны эзэн тодрох юм. Хоёр өрөө байрны эхний эзэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тодорлоо. Тэр азтан бол Н.Цэцэгмаа багш юм. Тэр Voyage цэвэр усны 500 мл савлагаатайгаас тогтмол худалдан авч хэрэглэдэг гэж ярилаа. Ийм савлагаатай цэвэр ус нэг ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэй. Тэгвэл үндсэндээ Н.Цэцэгмаа багш 40 мянган төгрөгөөр хоёр өрөө байртай болж буй юм байна.
Түүнээс гадна энэ өдөр азтай 9 хэрэглэгч телевиз, ухаалаг утас, унадаг дугуй, PlayStation5-ын эзэн болов.
Ажлаа хийж яваад азтанууд тодрох мөчийг санамсаргүйгээр, сайн дураараа хөндлөнгөөс хяналаа. Телевизээр, цахим сүлжээгээр олон төрлийн л хонжвор, сугалааны тухай мэдээлэл хөвөрдөг. Азтан болсон, байр бэлэгт авсан, гадаадад аялах эрхийн бичиг хожсон гээд олон хүний баяр, хөөртэй гэрэл зураг, дүрс бичлэгийг үздэг ч үнэмшдэггүй байлаа.
Гэвч өнөөдөр энэ бүхний ард юу болдгийг, сугалаа хэрхэн явагддагийг, үүнийг хэрхэн шууд дамжуулдгийг, тэгээд азтан руу шууд залгаад баяр хүргэдгийг ойроос мэдэрч, өөрийн нүдээр харж байж сая итгэв. Үнэн юм байна, өгдөг юм байна.
Ингэхэд Voyage цэвэр усыг хэн үйлдвэрлэдэг билээ? Тэд яагаад ус, ундааны үйлдвэр, худалдан борлуулагчид, энэ зах зээлийн тоглогчдын урьд хожид зарлаагүй супер шагналтай хөтөлбөрийг эхлүүлэв?
Voyage цэвэр усыг үйлдвэрлэгч Эм Жи Эл Акуа (MGL AQUA) ХХК анх 2001 онд үүсгэн байгуулагдсан, өдгөө 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголын савласан цэвэр усны “анхны” гэх тодотголтой байгууллага юм.
Бидэнд өнөөдөр тулгамдсан асуудал олон, үүн дотроо агаарын бохирдол хоолойд тулчхаад буй. Утаагүй түлш, утаагүй зуух, утаагүй....гэх олон зүйлийг туршиж үзсэн ч, үр дүн нь төдийлөн нүдэнд үзэгдэхгүй өнөөдрийг хүрэхэд шийдэл нь ерөөсөө л бүх айл орон сууцтай болох юм байна гэдэгт одоо бүгд санал нэгдэж байх шиг байна.
Тэгвэл энэ шийдэлд энгүүн, өрнүүнээр, тод томруунаар Эм Жи Эл Акуа компани түүчээлж, хоёр ч гэсэн өрхөд хоёр өрөө байр бэлэглэж, агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулахаар зорьжээ. Хахаж, цацсан ашиг орлоготойдоо биш хүнийг, бусдыг гэх чин сэтгэл байхад хаана ч л гэсэн шийдэл, хэнд ч гэсэн хэрэглэгчээ гэх хүндлэл байж болдгийг тэд харуулж байна.
Мөн “Байртай бөглөө” хөтөлбөрөөр дамжуулан уусан усныхаа бөглөөг цуглуулах зорилгод хэрэглэгчдийг нэгтгэж буй нь хуванцар бөглөө байгальд хаягдахаас урьдчилан сэргийлж, үүнийг дахин боловсруулж байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой аж.
Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдол, доройтлын эсрэг хичээж буй энэ цаг үед Эм Жи ЭЛ Акуа компанийнхны энэхүү санаачилга ч сайшаамаар санагдав. Ташрамд дурдахад, Voyage брендийн усны хуванцар сав нь хөнгөн жинтэй, дахин боловсруулагддаг, шошгод хамгийн бага будаг орсон, бөглөө хөнгөн, тунгалаг зэргээр байгальд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулсан байдаг аж.
Хамгийн чухал нь, хөтөлбөр дуусаагүй байгаа. Voyage цэвэр усаа уугаад, савныхаа бөглөөг хаялгүй цуглуулж, 10 бөглөөгөөр 1 сугалаа авч ухаалаг гар утастай, телевизортой, унадаг дугуйтай, Playstation-5 тоглоомтой, 1 сая төгрөгтэй, Voyage цэвэр усыг бүтэн жил үнэгүй хэрэглэх эрхтэй, нэмээд хоёр өрөө байрны эзэн болох боломж хүн бүрд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!