Уншиж байна ...

"Зам, талбайн халтиргаа гулгаанаас сэргийлэх 5,900 тонн давс, 4,300 тонн бодисын үлдэгдэлтэй байна"

Б.Манлай
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 33 байгууллагын 800 гаруй зам талбайн үйлчлэгч, 60 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж, давс, бодис цацаж байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Ингэснээр зам, талбайн халтиргаа гулгаанаас сэргийлэх 5,900 тонн давс, 4,300 тонн бодисын үлдэгдэлтэй болжээ.

Давсыг орон нутгаас авч байгаа бол бодисыг авахдаа тусгай зөвшөөрөлтэй компани нийлүүлж, нөөц хангалттай байгааг мэдэгдсэн юм. Харин нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай, БНХАУ-д үйлдвэрлэсэн таван төрлийн 33 машин, техникийг худалдаж аваад буй.

Өнгөрсөн өвөл нийслэлийн зам, талбайд 5,500 орчим тонн давс, 7,000 гаруй тонн бодис хэрэглэжээ.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 26-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй байх төлөв гарчээ.