УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Энэ хуулийг 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан байсан.
Монголын болж бүтэхгүй асуудлын үндсэн том шалтгаан улс төрийн намуудад байна гэж үзэж ирсэн. Намуудын ил, далд санхүүжилт, дотоод ардчилалгүй байдал, авлига их байна гэж үзсэн. Гэтэл энэ хуулийн хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сарын 1-нээс эхлүүлье гэж байгаа юм байна.
Өнөөдрийн бүлгийн хуралд АН-ын 31 гишүүн оролцсоноос 18 нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй гэж үзлээ.
Үндсэндээ Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг АН-ын бүлэг дэмжсэнгүй.
Хуулийн төслийн танилцуулга дээр байгаагаар улс төрийн намууд үлдэж байгаа хугацаанд бүтэц, зохион байгуулалт, дүрмийн өөрчлөлтийг амжихгүй болсон. Тиймээс хойшлуулъя гэдэг үндэслэл дурдсан байсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!