Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: "Чингис Хаан" Олон Улсын Нисэх буудал Монгол Улсын агаарын тээврийн салбарт анх удаа жилд хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал боллоо.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч эргэлт нэг жилд хоёр саяд хүрсэн түүхэн өдөр тохиож байна.

"МИАТ" компанийн OM224 аяллын дугаартай Бээжин - Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчигчдын тоо хоёр саяд хүрсэн юм. 

 Нисэх буудлын хоёр сая дахь зорчигчоор Т.Ганхөлөг тодорчээ.

Энэ арга хэмжээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" компанийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфүми, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Т.Баттулга, "МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "Хөшигийн Хөндий" ТӨХК-ийн захирал Л.Цэнгүүнжав, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ)-ын дарга Ч.Мөнхтуяа нар оролцлоо. 

"Чингис хаан" нисэх буудал 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнгөрсөн жил 1.7 сая буюу нисэх буудлын түүхэнд хамгийн олон зорчигч хүлээн авсан түүхтэй. 

Шинэ нисэх буудал 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улс болон орон нутгийн чиглэлд 43,250 нислэг, 4,825,048 зорчигч хүлээн аваад байна. 

Сонирхуулахад 2021 онд агаарын тээврийн долоон компани тогтмол нислэг үйлдэж байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд есөн агаарын тээвэрлэгч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын 16 агаарын тээвэрлэгч компани олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. 

Уг түүхэн амжилт нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Монголд Зочлох Жил” арга хэмжээний хүрээнд хийсэн визийн хөнгөлөлттэй бодлого, Агаарын харилцааны хэлэлцээрүүд, Агаарын тээврийг либералчлах бодлого болон аялал жуулчлалын салбарын шинэчлэлийн бодит үр дүн билээ.

"Томилолтоос ирээд хоёр сая дахь зорчигч болсондоо баяртай байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нисэх буудлын хоёр сая дахь зорчигч болсон Т.Ганхөлөг "Бээжинд ажлын томилолтоор долоо хоноод буцахдаа хоёр сая дахь зорчигч боллоо. Дөнгөж буунгуут "Та хоёр сая дахь зорчигч боллоо, баяр хүргэе" гэхээр нь их сандарлаа. 

Миний нэрийг ээж маань өгсөн. Айл бүрийн уламжлалын дагуу будаанд шигшиж байгаад сонгогдсон нэр юм. Азтан болсныхоо дараа их сэтгэл хөдөллөө" гэж ярьсан юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг