Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 72 автобусаар 50,165 хүүхэд, нийтийн тээврийн автобусаар 2,963,417 иргэнийг тээвэрлэжээ. 2023 онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг сургуулийн автобусаар тээвэрлэсэн мэдээлэл бий.
Энэ хичээлийн шинэ жилд улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус сурагчдад үйлчилж эхлээд байгаа юм.
Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой.
Сануулахад 2012 оны хичээлийн жилээс сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлж, Нийтийн Тээврийн Газар үйлчилгээг хариуцдаг болжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчилж байгаа автобусны чиглэлүүд: /2024 он/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!