ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн байгууллагууд сүүлийн 10 жилийн хугацаанд цахим шилжилтэд 2 их наяд төгрөг зарцуулжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од дараах мэдээллийг танилцууллаа. Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд хийгдсэн цахим шилжилтийн үр дүнд Монгол Улс НҮБ-аас 2 жил тутамд гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2024 онд 46 дугаар байранд эрэмбэлэгдэж, өмнөх оноос 28 байр урагшилсан. Мөн цахим хөгжлийн индексүүд сайжирч байна. Тухайлбал, төрийн үйлчилгээний цахим индекс 2020 онд 0.53 байсан бол 0.83 болж өссөн. Цахим хөгжлийн дэмжих 4 багц хуулийг батлан хэрэгжүүлж байна гээд хуулийн зохицуулж буй харилцааг танилцуулсан.

Тэрбээр цааш нь, төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем “ХУР”, танилт, нэвтрэлтийн “ДАН”, төрийн үйлчилгээний “ХУРДАН цэг”-ийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй тоо баримтыг мэдээлээд хуулийн хэрэгжилтийг хангах талаарх хүндрэл болон шийдлийг танилцуулав. Тухайлбал, байгууллагууд цахимд шилжсэн ч цаасан хэлбэрийг давхар хадгалах шаардлагатай тулгарч, бодит байдал дээр цахим шилжилт нь хурдасгуур биш давхар ачаалал болж хувирч байгаа тохиолдлууд байгаа ажээ. Эрүүл мэндийн салбарт өвчтөний түүхийг цахим системд оруулсан ч эмч нар давхар цахимаар хадгалдаг, зөвшөөрөл, тайлан зэргийг цахимаар авч байгаа ч цаасан хувийг нөхөж авдаг, хуулийн этгээд цахимаар байгуулахад дийлэнх алхам цахимжсан боловч цахимаар данс нээх, улсын бүртгэгч эх хувиуд иртэл бүртгэх боломжгүй байгаа ажээ. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Shilen.gov.mn сайтад хуульд заасан нээлттэй мэдээллийг тогтмол оруулах, бүх төрийн байгууллага нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө  зөвлөмж, дүгнэлт гаргуулах, төрийн байгууллагууд DocX-т холбогдсон албан хэрэг хөтлөлтийн систем ашиглах, оpendata.gov.mn сайтад жагсаалтаар батлагдсан нээлттэй өгөгдлийг хэрэглэгч ашиглахад хялбар байдлаар оруулах, тоон гарын үсэг ашиглаж хэвших, цахим хэлбэрээр хадгалсан мэдээллийг цаасан хэлбэрээр давхардуулж хадгалахгүй байх ёстой гэв.

зураг
 

Мэдээлэлтэй холбогдуулан тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, нээлттэй мэдээлэл гэдэгт 68 мэдээлэл нээлттэй байж чадаж буй эсэх, 2014-2024 онуудад төрийн байгууллагууд цахим шилжилтэд 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Хөрөнгийн задаргааг танилцуулах, хөрөнгийн үр ашигтай зарцуулах талаар хэрэгжүүлж буй ажлын талаар тодруулахыг хүссэн.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, төрийн байгуулалтын хооронд цаасан мэдээллийг хаахад эрсдэл бий гэдгийг сануулаад цахим гарын үсгийн шийдлийг сайжруулах ямар боломж буй эсэх болон кибер аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар асуув.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд цаасан болон цахим мэдээллийн үнэн бодит байдлыг эн тэнцүү гэж үзэх тухай заасан. Гэтэл Архивын ерөнхий газарт цаасаар мэдээллийг авч архивлах зохицуулалтай байгаа учраас асуудлыг эргэн харах шаардлагатай байна. Иргэн цахим гарын үсгээ нэг удаа өөрийн биеэр очиж, гарын үсгээ баталгаажуулах л шаардлагатай. Тоон гарын үсгийн техник, технологийг ирэх жилээс шинэчлэн олон улсын аудитыг хийлгэхээр ажиллаж байна гэж ажлын хэсгээс хариуллаа.

Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын асуултад ажлын хэсгээс хариулахдаа, хуулийн дагуу 5 чиглэлээр 68 мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод байршуулж байна. Төрийн байгууллагад цугларсан мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх төрийн байгууллагын мэдээллийг нэгдмэл байдлаар оруулах зохицуулалт хийх ажлын хэсэг ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.190] 2024/11/20
Утаа, түгжрэл 2 шиг баахан мөнгө үрээд үр 0, улам мууддаг даа. МАН угаасаа юу ч хийж чадахгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.17] 2024/11/20
Новш гэж өлөн хулгайчууд хэдэн хувийг нь идсэн бол. Хулгайчуудаар дүүрсэн улсад хэцүү юм дөө
0 | 0 Хариулах
irgen [202.9.47.50] 2024/11/20
Uchral metiin nuhduud mash ih mungu tsavchsan daa
1 | 0 Хариулах
МАН хулгай утгаа алдлаа [66.181.160.69] 2024/11/20
цахим шилтжилт гэх шиг нөгөө МАН төрийн хулгайчууд нь компьютерээ ч асааж мэддэггүй хэвээрээ л байгаа, аргагүй шүүдээ зүгээр МАН-ы хэдэн хулгайчуудын ямарч боловсролгүй эргүү хамаатнуудаар төрийн алба дүүрсэн.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.16] 2024/11/20
Эмнэлэгт үзүүлэхэд эмч 20 минут өвчний түүх бичиж, 2 минут үзлэг хийж байна. Дараагийн эмчид үзүүлэхэд энэ байдал мөн давтагдана. Энэ нь тэгээд цахим жилжилт, дэвшил мөн үү, эсвэл ухралт уу?
1 | 0 Хариулах
Иргэн [103.10.22.133] 2024/11/20
2 их наяд арай дэнднээ!!! Аудит оруулж шалгах хэрэгтэй шүү!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/11/20
цаасан архив байх ёстой шүү таминээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.183] 2024/11/20
Төрийн гэх вэб хуудсанд та нар ороолт үзээрэй аймшгийн порно цаашаа тэгээд хэдэн зуун саяар хийлгэдэг гээч пппп цаазын ял сэргээх хэрэгтэй авлигачидад үхэл
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.220] 2024/11/20
сайн цусалжээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.67] 2024/11/20
Юууу ч хиигээгүй бүгдийг нь идэж ууж хулгайлсан ллрын өлөн гөлөгнүүд
0 | 0 Хариулах
l [103.212.162.125] 2024/11/20
Tenderийн Батзулаа шийдчих эхлээд
0 | 0 Хариулах
kk [202.70.43.201] 2024/11/20
gadaad passporto odoo boltol emongoliar tsahij bolohgui bnle. dyyreg deere och geed
0 | 0 Хариулах
суранхар [202.131.230.251] 2024/11/20
Үүгээрээ бид цахим шилжилт хэзээ ч хийж чадахгүй гэдэг нь тодорхойлогдлоо
0 | 0 Хариулах
Зочин [172.59.186.240] 2024/11/20
Yamarch vr dvn bhgvi nuguu bichig tsaas nehdeg heweeree tsahim bolson hernee turiin alba ni ulam danhaigaad l zvgeer mungi idelt bsn
1 | 0 Хариулах