Уншиж байна ...

"Төрийн албан хаагчдын таван хүн тутмын нэг нь дарга байна. Үүнийг дагаад ₮96 тэрбумыг томилолтын зардалд төсөвлөжээ"

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төсөлд тусгасан зардал бизнес эрхлэгчдэд дарамт болох талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүд дараах байр сууриа илэрхийллээ. 

МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүн "Засгийн газраас алдагдалтай төсөв оруулж ирээд УИХ дээр хэлэлцэж байна. Төсвийг нэлээдгүй хувиар өсгөж дарамт үзүүлж байгаа зардал нь төрийн албан хаагчдын зардал, цалин хөлс байна. Төрийн албан хаагчдыг 20 хувиар бууруулна гэх амлалт өгч байсан ч үүнийгээ биелүүлэхгүй байна. Төрийн албан хаагчдын тоо энэ онд 4,000 гаран орон тоогоор нэмэгдэж үүнийгээ дагаад цалин хөлс нэмэгдэхээр орж ирж байна. 

Одоо байгаа 220,000 гаран төрийн албан хаагчдын 40,000 гаруй нь дарга гэсэн орон тоон дээр ажиллаж байгаа буюу таван хүн тутмын нэг нь дарга байгаа учраас энэ олон орон тоог дагаад томилолтын зардал маш өндөр төсөвтэй орж ирсэн байна. Энэ нь 2023 оныхоос 161 хувиар нэмэгдэж, 96 тэрбум төгрөгийг томилолтын зардалд төсөвлөсөн байгаа юм. 

Түүнчлэн Монгол Улсын үндэсний баялгийн сангаас орон сууцжуулах таван хөтөлбөр зарласны дотор "Миний сонголт-төрийн алба" гэсэн хөтөлбөр байгаа нь төр, хувийн хэвшлийн алба хаагчдыг ялгаварлан харилцан адилгүй хандаж байгаа төсөл хөтөлбөрийг нэвтрүүлэхээр оруулж ирж байгаад эмзэглэж байна. 

Мөн хувийн хэвшилд ажиллах боловсон хүчин маш хомс болж байгаа. Иймээс гадаадаас авах ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөхийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаагаа хэрэгжүүлээч ээ гэх саналыг дэвшүүлж байна" гэв. 

"Одоо өргөн баригдсан байгаа төсвийг буцаагаад шаардлагатай хэмнэлтүүдийг хийгээд орж ирэхийг танхимын нийт гишүүдийн зүгээс хүсэж байна" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүн "Одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг өргөн барьчхаад байна. Ковид-19-ийн үед дотоодын нийт бүтээгдэхүүн огцом унаж 37 хувьд хүрч байсан. Цар тахлын үед иргэн бүрд мөнгө тарааж төсвийн зардал нэмэгдсэн. Тэр үетэй яг адилхан нөхцөл байдлыг ирэх оны төсөв бий болгочихсон байна. 

Бидэнд төлөх гадаад өр зээл, байхгүй юм уу? Нөгөө талдаа валютын нөөцөө нэмэгдүүлэх, эдийн засгаа баталгаатай, эрсдэлгүй болгох хангалттай нөөцөө бий болгочихсон байгаа юм уу гэдгээ эргэж харах ёстой. Олсныхоо хэрээр эргээд зарцуулчхаж болохгүй. Эдийн засаг өснө тэлнэ, хямарна. Тэр цаг үед 2025 онд хэмнэж, хуримтлуулах ёстой байж дээ гээд амаа бариад сууж байхгүй нь тулд одоо өргөн баригдсан байгаа төсвийг буцаагаад шаардлагатай хэмнэлтүүдийг хийгээд орж ирэхийг танхимын нийт гишүүдийн зүгээс хүсэж байна" гэв.