Өнөө өглөөний буюу 11 дүгээр сарын 5-ны цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Хэнтийн Баян-Адаргад 18.0 см, Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Дорнодын Булган, Хэнтийн Батноров, Дадалд 9.0-12.0 см, бусад хэсгээр 0.0-7.0 см цасан бүрхүүлтэй байгаа юм байна.
11 дүгээр сарын 07-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байх ба ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхааруулаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!