Уншиж байна ...
Зураг
Зураг

Tелеграм залилангийн хохирогч болсон бол яах вэ?

П.Зоригт, IKON.MN
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Телеграм хаяг ашиглан гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүргэсээр байна. 

Энэ талаар "Монгол иргэдийг ашиглан хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүрс царай, дуу хоолойг нь өөрчлөөд зар сурталчилгаа явуулж буй гэмт хэрэг ч гарч байна. 

Тухайлбал “Би Телеграм хаягаараа 1,500 ам.долларын ашиг хүртлээ. Та бүхэн нэгдээрэй" гэж зар сурталчилгаа явуулаад байгаа.

Текст хэлбэрээр иргэдийг залилж байгаа асуудлын араас дараагийн хэлбэр гарч ирж байна. 

Үүнд иргэд онцгой анхаарч, постер хэлбэрээр явуулж байгаа худал мэдээлэл болон Deep fake худал мэдээллээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй" хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөлөө. 

Хэрэв Tелеграм залилангийн хохирогч болсон бол яах вэ?

  • Цагдаагийн байгууллагын 102 утасны дугаарт хандах шаардлагатай.
  • Мөн 51-265666 дугаарт хандаж, гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгөх нь чухал. 
  • Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс буюу албан ёсны цэнхэр тэмдэглэгээтэй пэйж хуудас руу хандаж болно.

"Гэмт хэргийн замаар орсон мөнгийг банкан дээр нь хязгаарлах буюу царцаана"

Цагдаагийн дэд хурандаа С.Тайван "Хохирогчоос мэдээлэл авснаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтсийн мөрдөгч нар мэдээллийг үнэлж дүгнээд банкууд руу тодорхой хэмжээний хүсэлт явуулж байгаа.

Гэмт хэргийн замаар олсон мөнгийг хүлээн авч байгаа дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах буюу царцаана гэсэн үг. Тэр мөнгийг гэмт этгээдүүд рүү очихоос өмнө хамгаалж байгаа үйлдэл. 

Банкан дээр тогтоосон хязгаарлалтад үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг хийж байна" гэлээ.