Уншиж байна ...
Зураг
Зураг

Иргэн бүр 300-850-ийн хооронд үнэлэгдэх зээлийн оноотой болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн бүр зээлийн мэдээллийн оноотой болж, түүнийгээ E mongolia-гаас шалгах боломжтой болжээ. 

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2012 оноос Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль гараад хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд “Сайнскор”, “Бүрэнскор” гэдэг хоёр компани зээлийн оноо, зэрэглэл тогтоодог эрх аваад үйл ажиллагаа явуулж байна. “Сайнскор” гэдэг компани АНУ-д ашигладаг системийг нэг сарын өмнөөс нэвтрүүлсэн.

Өмнө нь иргэдийн бүх төлбөр, зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд хуримтлагдаж, хар жагсаалт гэдэг нэртэй болчхоод байсан. Одоо харин онооны систем руу шилжсэнээр хувь хүн болгонд оноо өгөөд явна. Энэ систем хэрэгжээд эхлэхээр хамгийн өндөр оноотой нь хүү багатай, сайн нөхцөлтэй зээл авна. Муу байх юм бол бусад улсын жишгээр хил давахад нь хүртэл онооны систем нөлөөлдөг болно" хэмээн мэдээлж байсан юм. 

Тэгвэл E mongolia-гаас зээлийн онооны лавлагаа гэсэн үйлчилгээ авахад тухайн иргэний зээлийн мэдээлэл, хэдэн оноотой эсэх нь гарч ирэх аж. Энэхүү үйлчилгээ нь тухайн иргэний зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал дээр үндэслэсэн байна. Ингэхдээ зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор илэрхийлэх юм байна. 

Харин зээлийн мэдээллийн оноо нь зээл авахад нь нөлөөлдөг болох өөрчлөлтийг хэрэгжүүлэх шатандаа байгааг албаны зүгээс мэдээллээ.