Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Архивын Ерөнхий Газрын эсрэг талд замд Том зуурмагийн машин онхолдсон гэх мэдээллийг цагдаагийн алба өчигдрийн 20:10 цагт хүлээн авчээ.
Тодруулбал 34 настай иргэн Б нь Yungtong автомашиныг жолоодож яваад Hyundai Starex загварын автомашинтай мөргөлдсөний улмаас 32 настай жолооч Ч гэмтсэн байна. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас мэдээлсэн юм.
Мөн Yungtong автомашиныг жолоодож явсан иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. Түүний согтолтын зэргийг драгераар хэмжихэд 1.65% гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эхний тохиолдолд 400 нэгжээр торгож, жолоо барих эрхийг нэг жилийн хугацаагаар хасдаг. Хэрэв энэ үйлдэл давтагдвал Эрүүгийн тухай хуулийн дагуу шийтгэл оноодог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!