Уншиж байна ...
Зураг
Зураг

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаагаар ₮21 тэрбумыг Хүүхдийн төлөөх санд төвлөрүүлжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаагаар нийт 11,930 дугаар худалдан борлуулж 21 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөөх санд төвлөрүүлсэн талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэн Хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд зарцуулдаг юм. 

https://auction.transdep.mn// хаягаар орон дуудлага худалдаанд оролцох боломжтой юм байна.