Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын нарийн царигийн 2 дахь замын хил холболтын цэгийг тохирч, баталгаажуулах протоколд УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Хөх хотын төмөр замын дэд захирал Ван Жи Мин нар өчигдөр БНХАУ-ын Эрээн хотноо гарын үсэг зурлаа.
Ингэснээр Замын-Үүд боомтын төмөр зам нь өргөн царигийн 2, нарийн царигийн 2, нийт 4 гарцтай болж нэвтрүүлэх чадвар нь эрс нэмэгдэх аж.
Төмөр замын тээврийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн УБТЗ нь өөрийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүд өртөөнд нарийн царигийн 2 дахь замыг бариад байсан юм.
УБТЗ нь Хятадын талаас нарийн царигаар импортын чингэлэг хүлээн авч өргөн цариг руу шилжүүлэн ачилтыг өөрийн нутагт хийдэг.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!