Уншиж байна ...

ХасБанкны “Тэмүүлэл” хүүхдийн карт шинэчлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл хөтөлбөрийг ХасБанк анх 2009 оноос эхлэн хэрэгжүүлж, олсон мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор “Тэмүүлэл” төлбөрийн картыг 2016 онд зах зээлд нэвтрүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон мянган хүүхэд мөнгөтэй хэрхэн ухаалаг, зөв харьцах талаар мэдлэгтэй болоод зогсохгүй картаар төлбөр тооцоо хийх, банкаар үйлчлүүлэх тал дээр туршлагатай болж санхүүгийн сахилга батад суралцсаар байна.

Харин одоо орчин цагийн өсөн нэмэгдэж буй шаардлагад нийцүүлэн “Тэмүүлэл” хүүхдийн карт маань цоо шинэ загварлаг өнгө төрх, өмнөхөөсөө илүү өргөн боломжтойгоор хүүхэд залуусын гарт хүрэхэд бэлэн боллоо. 7-18 насныханд зориулсан “Тэмүүлэл” виза карттай болсноор Дижитал банкаар хувийн санхүүгээ бие даан удирдаж, дэлхийн хаана ч төлбөр, тооцоогоо саадгүй хийхээс гадна нийтийн тээвэрт картаа уншуулан зорчих, мөн зөвхөн тэмүүлэл карт эзэмшигчдэд зориулсан олон төрлийн буцаан олголт, урамшуулалд хамрагдах боломжтой.

зураг
 

“Тэмүүлэл” карт захиалсан хүүхэд залуусын анхны гүйлгээг урамшуулах зорилгоор дараах газруудаас 20%-ийн буцаан олголт авах cashback урамшууллыг 11-р сарын 11-ээс 12 сарын 8-ны өдрийг дуустал хугацаанд зарлаж байна. Нэг харилцагчид буцаан олгох дээд хэмжээ 100,000 төгрөг бөгөөд буцаан олголт худалдан авалт хийсний дараагийн ажлын өдөр дансанд тань орно.

зураг
 

Хэрхэн “Тэмүүлэл” карттай болох вэ?

  • Хэрэв хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид ХасБанкны харилцагч бол дижитал банкнаасаа Тэмүүлэл картыг захиалан, хүргүүлж болно.
  • Харин харилцагч биш бол ХасБанкны дурын салбарт хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхтэй хандан Тэмүүлэл картыг захиалах боломжтой.

Тэмүүлэл картын дэлгэрэнгүй мэдээллийг: xacbank.mn/product/47

Чиний карт Тэмүүлэл.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.