ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын гадна фасадын материалын чанар, стандартын өнөөгийн байдлыг хэлэлцэнэ

Б.Манлай
2024 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 6-ны 14:00 цагт Нийслэлийн Онцгой Байдлын Байгууллагын байранд зохион байгуулахаар товложээ.

Уг чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд болон салбарын төрийн бус байгууллагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг Нийслэлийн Хяналт Шалгалтын Газраас урив.

Хэлэлцүүлгийг Нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, Орон сууцжуулалтын яамтай хамтран зохион байгуулах бөгөөд чанарын шаардлага хангасан материалаар фасадыг хийгээгүйгээс гал түймэрт өртөх аюул ихтэй байдаг тул цаашид юунд анхаарах зэрэг зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгөх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.113] 2024/11/5
Балкон нь хэрэгтэй хэрэггүй хогоор хахсан айлуудаа олон бгаа нь галын эрсдлийг бий болгодог
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.47.7] 2024/11/5
Балкон дээрээ тамхи татаад галаа доош нь хаядаг, мөн хог, шүлс цэр нусаа дээрээс хаядаг тэнэг оркууд Нарны хороололд бол олон байдаг юм шүү! Удахгүй камераар бичээд сошиал сүлжээнд нүүр нь гарнаа
1 | 0 Хариулах
Иргэн [202.9.47.7] 2024/11/5
Барилга байгууламжид тавих стандарт гэж байна уу? Стандарт хэмжилзүйн газар юу хийж байна? Үнэндээ энэ их түгжирэлд Монгол Улсын стандарт хэмжилзүйн хяналтын газар , НЭМҮТөв, барилгын улсын комисс л гол буруутан шүү !
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.210] 2024/11/5
Бүх угсармалууд, тоосгон байруудаа хөөсөнцрөөр дулаалсны дараа хэлэлцэж байгаамуу. Давхар андуурч дээшээ зөөдөг 2 грушикын онигоо шиг
2 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2024/11/5
Орон сууцны барилгыг хөөсөөр дулаалдаг байдлыг зогсоомоор байна. Үнэхээр галын аюултай юм байна. Баригдаж байгаа, баригдаад ашиглалтад орсон, дулаалсан хуучин сууц гээд хэд хэдэн барилга тэр чигтээ шатсан тохиолдлууд гарлаа. Үүнийг хориглож зогсоож өгвөл олон хүний амь насыг аварна шүү.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/5
Орон сууцнуудыг сүүлийн үеийн цагаан паараар сольдог болчихвол дулаахан болно.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.147] 2024/11/5
Манай хажууд баригдаж бгаа барилга хамгаалалт татаагүй, доогуур нь явах болгондоо дээрээс юм уначихвий гэсэн айдастай явах юм. Энийг хаана мэдээллэдэг юм бол ?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.208] 2024/11/5
зургийг нь аваад хэвлэл мэдээллийн байгууллагад өг, 1111 дугаар луу залгаад хаяг байршилаа хэлээд гомдол гарга
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/5
Сүүлийн үеийн орон сууцнууды гадна фасадтай нэг айл шатахад дээд давхарын олон айлууд хамт шатах эрсдэлтэй
6 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.117.99] 2024/11/5
НЭГ ОРК ТАГТАН ДЭЭРЭЭ ТАМХИ ТАТАЖ БАЙГААД ГАЛ АЛДАЖ ДЭЭД АЙЛУУД НЬ ХОХИРЧ БАЙГАА ОЛОН ТОХИОЛДОЛ ГАРСАН. МӨН ДЭЭД АЙЛЫН ОРК АСААЛТТАЙ ТАМХИА ДООШОО ШИДЭЭД ДООД АЙЛЫН ТАГТАН ДЭЭР НЬ ГАЛ ГАРСАН Ч ТОХИОЛДЛУУД БАЙНА.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.75] 2024/11/5
Нэг чүдэнз зурахад түймэр гарна доо нээрээ
3 | 0 Хариулах