Уншиж байна ...

Парисын олимпын үеэр дуулиан тарьсан Өмнөд Солонгосын буудлагын тамирчин Тесла компанийн нүүр царай болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2024 оны Парисын зуны олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль зүүсэн Өмнөд Солонгосын тамирчин Ким Еэ Жи өөрийн ихэмсэг дүр төрх, биеэ авч явах өвөрмөц байдлаар алдаршиж байв.

Тесла компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн тэргүүн баян Илон Маск гэрэл зургийнх нь дор “Тэр тулаант кинонд дүр бүтээхэд яг тохирно. Жүжиглэх шаардлага байхгүй” гэсэн тайлбар бичиж, алдар нэрийг нь улам цуурайтуулсан юм.

зураг
 

Олимпын дараа 32 настай Ким Еэ Жи дэлгэцийн хоёр ч уран бүтээлд дүр авч, Louis Vuitton, Givenchy брэндүүдийн сурталчилгаанд зургаа авхуулж байв.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Тесла Кореа компани түүнийг брэндийнхээ анхны элч төлөөлөгчөөр сонгожээ.

CU дэлгүүрийн сүлжээг эзэмшигч BGF Retail компани бас Ким Еэ Жийг 13 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашиглах гэрээ байгуулсан байна.

Түүний сурталчилсан бүтээгдэхүүнүүдийн орлогын зарим хэсгийг буудлагын спортыг хөгжүүлэх зорилгоор Солонгосын Буудлагын Холбоонд хандивлахаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times