• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж, дахин барих эцсийн шийдвэр гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарчээ.

Түүнчлэн тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болсон байна.

"Барилгыг буулгах зардал 2.4 тэрбум төгрөг бол буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр төлүүлнэ" гэж өмнө нь мэдээлж байсан юм.

Энэ талаар НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат “Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус 207 дугаар байр нь цаашид ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй, зарим давхарт дэлбэрэлтээс үүдэлтэй бетонд хэв гажилт үүссэн, зарим газарт хэтэрхий их шаталт өгснөөс бат бэхийн шинж чанараа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус байрыг буулгах шийдвэрт хүрч, улсын байцаагчдын дүгнэлт гарсан.

Түүнчлэн чиглэл тус бүрийн зургаан байцаагч газар дээр нь дахин гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 2024 оны нэгдүгээр сард Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаман дээр байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт буюу “207 дугаар барилга нь барилгын чанар, аюулгүй байдалд нийцэхгүй, дахин ашиглагдах боломжгүй” гэсэн нөхцөл байдал хэвээр тогтоогдсон. 2024 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 02-13-01/172 дугаартай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглосон шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” гэв.

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгах аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.203.219.35] 2024/11/6
Дашваанжил төлөх ёстой штэй. Хариуцлага гэж алга Монголд.
0 | 0 Хариулах
Зочин [15.235.165.142] 2024/11/6
Энэ ослоос нэг л юмыг сайн ойлгосон. Аль том машинтай нь буруу эгнээгээр эргэж болдог юм байна. Зөв эгнээгээр эргэж байгаа жижиг машиныг шахаж болдог юм байна. Монголчууд том машинтай болох гэж их хичээдэг нь аргагүй юм байна.
0 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/9
Буруу эгнээ бишээ, дүрмээрээ тэгж эргэхийг зөвшөөрдөг юм. Жолооны курст суу
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.204] 2024/11/6
Хөөсөн фассад ийм л аюултай даа. Одоо байгаа хөөсөн фассадтай барилгыг бүгдийг нь бүртгэлжүүлж, эхнээс нь солих хэрэгтэй. Хуучны байрыг хөөсөөр бүрж байгааг даруйхан зогсоох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
зочин [103.212.116.71] 2024/11/5
Даатгал нь яасан юм бэ? Даатгал нь ажиллахгүй юмуу
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.84] 2024/11/5
Дашваанжил төлөх ёстой штээ дарвайсан муу ацнууд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.120] 2024/11/5
Одоо хүртэл буруутан нь тогтоогдоогүй байдаг. Болимоор юмаа. Юуг нь шийдэж ядаад байдаг юм. Хэн хариуцлага үүрч бна. Татвар төлөгчид.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.197] 2024/11/5
Барилга буулгаад дахин барина гэж маш удна мэдээж. Тэгж байснаас улс тэр оршин суугчдад нь байр савных нь мөнгийг өгчихвөл бараг улсад алдагдал бага юм биш үү. Одоо түрээсийнх нь мөнгийг улс өгч байгаа гээд байсан биздээ.
2 | 0 Хариулах
татварын мөнгөөр босох бол байр авмаар байна [202.131.232.156] 2024/11/5
миний татварын мөнгөөр босох бол би байр авмаар байна
2 | 0 Хариулах
Zochin [202.21.102.222] 2024/11/5
Ene bitgii hel shataad, kompani n uursduu fasaadaa gyals ynzlaad ail oruulchihdag daa. Tur oroltsohooroo l olon shattai bolgood, shat burtee mungu haraad bdiim shig bgan
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.54] 2024/11/5
Зөвхөн барилгын гадна фасад нь шатсан болхоос барилга нь гайгүй л харагдана лээ? Заавал нураах хэрэг байсан юмуу даа?
2 | 1 Хариулах
Zochin [202.126.88.220] 2024/11/5
Gehdee ene osol bol olon ylsad hurtel medeellegdsen tom osol. Ehleed oron gergui bolson humuusee ger orontoi bolgood daraani byryytai etgeeduudiig togtooj tulvvlehni zuv baih. Gergui bolson humuusiim zarimni yhaan sanaani uurchlulttei hetsvv bolson gj sonsson
2 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2024/11/5
бид яагаад төлдөг юм бэээ
0 | 0 Хариулах
zochin [169.253.162.2] 2024/11/5
Uls ehleed horongo gargaj humuusiig hohirolgui bolgoj baigaad daraa ni buruutai etgeedeer ni hohiroliig toluuleh yum bgaa yumaa., tegehgui bol Shuuhiin process mash udaan yavagddag, ene dund ta biden shig engiin Irged iluu ih hohiroh geed bnaa.,
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.117.99] 2024/11/5
БУРУУТАЙ ЭЗЭН НЬ ТАТВАР ТӨЛӨГЧ БИД НАР БОЛЖЭЭ. ТА БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР БОСОХ НЬ БАЙНА.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.113.69] 2024/11/5
dashwaanjil gaz compani bas ter jeepnii joloochoor toluuleech
7 | 0 Хариулах
Чука [202.55.188.38] 2024/11/5
Манай орон үнэн шуналтай, хөгийн, мэдлэггүй хээл хахуульд бүрэн автсан хүмүүсийн шийдвэрээр явж байна. Жаахан засвар хийгээл болчих юмш дээ. Мөн буруутангаа шийдэж байж түүнээс хөрөнгийг гаргуулан хохирлыг барагдуулах ёстой. Дараа нь гэдэг бол худлаа татвар төлөгч ард түмэн хамгийн өндөр үнээр төлөөл дуусна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.220] 2024/11/5
Татвар огт төлмөөргүй санагдчихлаа
1 | 0 Хариулах
зочин [202.21.106.101] 2024/11/5
Юун балай юм яриад байгаа юм, татвар төлөгчдийн мөнгөөр дахин байр бариулна дараа нь гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэх шиг, гэм буруутай этгээдээ тогтоож чадаагүй байж, шүүхээр хэзээ хохирол төлүүлэх шийдвэр гаргуулах гээд байгаа юм, АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ДУР МЭДЭН ЗАРЦУУЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ...
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.163] 2024/11/5
Тарвалин хотхоны 1 дүгээр байранд нэг орк тамхи татаж шидээд гал алдах шахсан бна лээ ш дээ. Өчнөөн хүн нэг малаас болж хохирох уу? тиймэрхүү юмнуудыг нийгмээс тусгаарлаач! Ер нь СӨХ-үүд ч тэр, иргэд ч тэр хянамгай баймаар бна!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.254] 2024/11/5
Ослын хариуцлагыг осол гаргасан компани, түүний эзэн хүлээдэг. Сая гэхэд л АНУ-д 3-р сард Балтиморын гүүрийг усан онгоц мөргөж нураасан. 9-р сард шүүх хурал нь болоод усан онгоц эзэмшигч компанийн эзэн Холбооны санд 102 сая ам.доллар төлөх шийдвэр гарлаа. Монголд ч бас Бөмбөгөр шатахад Алтжин хариуцаж байсан. Улсын Их Дэлгүүр шатахад Номин хариуцаж байсан...
3 | 0 Хариулах
Зочин [213.109.200.119] 2024/11/5
Бөмбөгөр тэр чигтээ Алтжингийн өмч болохоор хариуцлагаа хүлээгээд засаад, дээрээс нь түрээслэгчдэд хохирлыг нь нөхөн төлсөн. УИД угаасаа тэр чигтээ Номингийн өмч, бас дийлэнх нь Номингийн өөрийн дэлгүүр, тасгууд ихтэй. Номин тэр тусмаа өөрийнхөө юмыг хурдан засаад эртхэн ажиллуулахгүй гээд сонголт байхгүй. Энэ "дэлбэрдэг" байшин хувь хүмүүс, айлуудын өмч. Дашваанжил нь байна уу, нөгөө жийпний жолооч нь байна уу, буруутай этгээд нь өмчийн хамааралгүй болохоор шууд засчихгүй байгаа нь оршин суугчдад, одоо дээрээс нь татвар төлөгчдөд хохиролтой болж байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.210] 2024/11/5
Татвар төлөгчид хэн нэгэн хариуцлагагүй, бүдүүлэг, хууль дүрэм зөрчигч нэгний бусдад учруулсан хохирлыг төлөх ёстой юм бэ. Татвар төлөгчдөд үнэ цэнэгүй мөнгө гэж байхгүй. Жипний жолоочын ар тал маш том байна гэдэг нь л үнэн болоод бна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.254] 2024/11/5
АНУ, ОХУ, Солонгос, Хятад гээд бүх оронд ослын хариуцлагыг осол гаргасан компани, түүний эзэн хүлээдэг. Монголд ч бас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-т зааснаар "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.". Ослыг хариуцаж буй компани, түүний эзэн байсаар байтал яагаад заавал Татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг арилгах гээд байгаа юм?
3 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/5
Жийпний Т1 жолоочийг бодохоор уур хүрээд болохгүй юм. Тийм амьтан яаж агаар амьсгалж амьдарч чаддаг байнаа.
14 | 1 Хариулах
Зочин [103.212.163.234] 2024/11/5
Хүн юм чинь уушгаараа агаар амьсаглана малаа. Чи угаарын хийгээр амьдардаг оркуу?
1 | 7 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/5
Чи тэр тэнэгийн хамаатан уу? Эргүү ацнаас болж хэлэн хүн үхэж, хэдэн хүн амьдралаараа хохирч байна. Ойлгов уу, малаа. Тийм тэнэг жолооч саяд нэг олдоно
13 | 1 Хариулах
Зочин [213.109.200.119] 2024/11/5
Чи харин өөрөө хошногоороо амьсгалдаг болоод өмхий самхайг мэдрэхээ больсон байна. Хар шөнөөр яамны том жийп унаад юугаа хийж дэмий тэнэж явсан нөхөр вэ. Хувийн хэрэгцээнд, яаманд бүртгэлтэй Ниссан Патрол унаад шоудаж явсан тэнэг биз. Харваас урт чиргүүлтэй машин холуур даялаж эргэж байхад дотуур нь дайрч байдаг тэнэг. Дашваанжил, жийпчин хоёр 2-лаа таарсан таар шуудайнууд. Мөрөөрөө явсан зорчигчид, ажлаа хийж явсан гал сөнөөгчдийн амийг бодохгүй юугаараа амьсгалж явдаг юм. Хошногоороо.
1 | 0 Хариулах