ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ: Лувсанчоймболын Мөнхсаруул (1956-2024)

ikon.mn
2024 оны 11 сарын 5
ikon.mn
зураг
 

ЛУВСАНЧОЙМБОЛЫН МӨНХСАРУУЛ

(1956-2024)

Бидний хайрт аав Лувсанчоймболын Мөнхсаруул 2024 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 69 насандаа зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Аав маань хань, үр хүүхэд, ач, зээ нарынхаа бат тулгуур нь байж, биднийгээ ямагт ирээдүйн сайн сайханд чиглүүлж, гэгээн тэмүүллээр хөтлөн замчлагч эрхэм хүмүүн байв. Аав маань 1956 онд Улаанбаатар хотод төрж, Нийслэлийн 6 дугаар дунд сургууль, Политехникийн Дээд сургуулийг Барилгын инженерээр, ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Уул уурхайн маркшейдэр мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1974 онд “Монгол” телевизийн Хүүхэлдэйн киноны редакцад туслах редактор, зураачаар эхлүүлж, Эрчим хүчний яамны Зургийн институтэд Зураг төслийн мэргэжилтэн, мөн Дулааны III цахилгаан станцад ажиллан, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож байв. Аав маань хүнд тусархаг, олонд нийтэч, найз нөхдөдөө элбэрэлтэй, гэр бүлдээ энэрэлтэй байж, үр хүүхэд бидэндээ хүн байхын утга учрыг өөрөөрөө үлгэрлэн сургадаг байлаа.

Аавын минь ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, эгэл даруу, элэгсэг дотно, гэгээн гэрэлт дүр төрх нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.0] 2024/11/7
Ум ма ни бад мэ хум
0 | 0 Хариулах
Зочин [180.66.63.125] 2024/11/6
УМ МА НИ БАД МЭ ХУМ ... УМ АВИ ДИВА ХРИ ...
0 | 0 Хариулах
💩 [202.126.88.189] 2024/11/6
Um sain amgalan hujaa shees
0 | 2 Хариулах
Монгол хүн [66.181.176.252] 2024/11/6
Ум ма ни бад мэ хум
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.186] 2024/11/6
Ум ма ни бад мэ хум
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.33] 2024/11/6
УМ МА НИ БАД МИ ХУМ. Сайн төрлийг олох болтугай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.63] 2024/11/5
Ум ма ни бад мэ хум
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.127] 2024/11/5
Ум маа ний бад ми хум
0 | 0 Хариулах
Зочин [203.33.29.168] 2024/11/5
ум ма ни бад ми хум
0 | 0 Хариулах
Зочин [180.149.67.118] 2024/11/5
ум маани бадмэ хум
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.47.7] 2024/11/5
Ум Ма Ни Бад Мэ Хум
1 | 0 Хариулах
Зочин [103.168.56.85] 2024/11/5
ikon deer medee gargahaar yajiigan bol?, humuusd medegdej baigaa helber ymu
2 | 7 Хариулах
Зочин [48.10.24.124] 2024/11/5
таньдаг хүмүүс нь мэдэг гэж л...
7 | 0 Хариулах
Jargal [202.126.91.187] 2024/11/6
Sain 'torol avax boltugai ! Liiriimaa, minii naiz utas N 'ogoorei.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/5
Сүүлийн үед залуу эрэгтэй эмэгтэй хүмүүс их нас барж байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.54] 2024/11/5
Короногийн вакцинаас болоод байх шиг байгаа юм!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.225] 2024/11/5
Шаа
0 | 0 Хариулах
Зочин [14.1.81.145] 2024/11/5
69 nas odoo zaluu yu?
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/5
Мангар минь энэ хөгшнийг хэлээгүй байна. Фэйсбүүк дээр 45 аас доош насныхан нас барж байгаа мэдээ их гарч байна.
0 | 0 Хариулах