Энэ онд Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд "Хятад орныг танин мэдэх нь" Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ энэ сарын 3-7-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Соёлын өдрүүдээр Шаолинь Үшүгийн үзүүлэх тоглолт, Хятадын кино өдрүүд, Хятад шилдэг кино бэлэглэх ёслол, Хятад номын уншлагын танхимын нээлтийн ёслол, Монгол уламжлалт анагаах ухааны эмч нарын сайн дурын үзлэг, эмчилгээ зэрэг үйл ажиллагаа болно.
Тэгвэл өчигдөр Соёлын төв өргөөнд Шаолинь Үшүгийн бүрэн тоглолт мянга гаруй хүний өмнө зохион байгуулагдлаа. Тус тоглолт нь нэг цагийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 35 хүү тайзнаа ээлжлэн гарч Күнфүгийн сор болсон үзүүлбэрийг товчлон харуулсан.
Тухайлбал Шаолиний Жэньшань зэвсгийн эрдмийн хамтарсан үзүүлбэр, Унаган эрдэм, Үлгэрлэн харуулах нударга, Амьсгалын үзүүлбэр, Шаолиний арван найман төрлийн зэвсэг, Шаолиний бамбай сэлэмний хамтарсан үзүүлбэр, Ба Дуаньжинь дасгал, Шаолиний гурван хөлчүү үзүүлбэрийг харууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!