Уншиж байна ...
Зураг
Зураг

Телеграм хаягаа устгахыг цагдаагийн байгууллагаас ЗӨВЛӨЖ байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өгч байна. 

 ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван хэлэхдээ "Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дараах IP хаягийг тогтоосон.

Камбож улсын Сиханоуквил мужаас халдлага үйлдэж байгаа нь тогтоогдож байна.

“KK Park” гэмт бүлэглэл байрлал нь мэдэгдсэн учраас Камбож улсын Сиханоуквил муж руу шилжсэн гэдэг мэдээлэл авагдсан, үргэлжлүүлэн шалгаж байна" гэсэн юм.

 Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд өгч байна.


"Зайнаас хийх онлайн ажил байна” гэж өндөр цалин амласан зар бол хуурамч

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэмт этгээдүүд дан Телеграм платформ ашиглахгүй Фэйсбүүк, Инстаграм, X зэрэг бүх төрлийн платформоор хуурамч зар мэдээ байршуулж байгаа юм.

Жишээлбэл "Emart дэлгүүрт зайнаас хийх онлайн ажил байна” гэж өндөр цалин амласан зарыг цахим орчинд тавьдаг.

Тухайн ажилд тавигдах шаардлага бага бөгөөд ганц шаардлага нь 25-аас дээш насны иргэд гэж бичсэн байдаг. 

Яагаад 25-аас доош насны иргэдийг оролцуулахгүй байна вэ гэвэл санхүүгийн чадамжийг харж байх магадлалтай. Тэгэхээр “KK Park” гэмт бүлэглэл 25 ба түүнээс дээш насныхан руу чиглэсэн байна уу гэж харж болохоор. 

Шаардлага бага мөртлөө өндөр цалин амласан ажлын санал бидний өдөр тутам хэрэглэдэг фэйсбүүк орчинд ч харагдаж байна. Энэ дагуу холбогдоход Telegram руу шилжээд дараагийн процесс өрнөдөг юм байна. Ийм хуурамч зар мэдээнд иргэд төөрөгдөхгүй байхыг анхааруулъя гэж зөвлөлөө. 

"Хэн нэгэн онлайнаар танд ашигтай санал тавих тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлж огт болохгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоо ашиглаж байгаа Telegram платформоо устгах шаардлагатай байна. Хүчээр группт оруулж, тэндээс мэдээлэл цуглуулж зохиомол нөхцөл байдал бий болгоод иргэдийн сонирхлыг татаж буй нөхцөл байдал ажиглагдсаар байгаа. Тиймээс иргэдийн зүгээс Телеграм платформоо устгах шаардлагатай байна.

Тус орчинд 200, 300 хүнтэй группүүд рүү оруулж байгаа. Тэдгээр групп рүү ороод үзэхээр ашигтай байдлаар мессэж тарааж байна. 

Хэн нэгэн онлайнаар танд ашигтай санал тавих тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлж огт болохгүй.

Гэмт этгээдүүдийн үндсэн зорилго бол таны мөнгийг урьдчилж аваад залилах л зорилготой.

"Батлан даалт нэрийдлээр хувь хүний нүцгэн зураг бичлэг авах, барьцаалах зэрэг нөхцөл байдал ажиглагдсан"

Хэрэв та Telegram залилангийн хохирогч болоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бол анхаараарай. Нэг удаа мөнгө шилжүүлсэн бол дахиж мөнгө шилжүүлэхгүй байх хэрэгтэй.

Ажилд орох зэрэг зараар ямар нэгэн байдлаар хувийн батлан даалт гэж авч байгаа. Эдгээр батлан даалт нь маш ноцтой. “Манай байгууллагад санхүүгийн гүйлгээ маш их орох учраас та энэ гүйлгээг хийх хувийн батлан даалт авна” гэж танилцуулж байгаа.

Энэ батлан даалт нь тухайн хувь хүний эмзэг мэдээлэл буюу нүцгэн зураг бичлэг авах, даалгавар өгч барьцаалах зэрэг нөхцөл байдал ажиглагдаж байна.

Мөн интернэт банк, цахим хэтэвч буюу олон улсын крипто бирж дээр гэмт этгээдүүдэд данс нээж өгөхгүй байх хэрэгтэй. Ингэж нээвэл таны нээсэн дансаар Монгол Улсын иргэдийг л хохироож байгаа юм.

Нэг ёсондоо Монгол Улсын иргэдийг өөрсдөөр нь хохироогоод гадаадын зах зээл буюу крипто валютын бирж рүү гаргаад гэмт этгээдүүд мөнгөө авч байна гэдгийг ЦЕГ-аас сэрэмжлүүлсээр байна.