ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/05-НД НИЙТЛЭГДСЭН
Хүүхэд хахсан үед үзүүлэх АНХНЫ ТУСЛАМЖ
iKon.MN
Хүүхэд хахаж буй үед ам руу нь хуруугаа хийж, аманд байгаа зүйлийг оролдохгүй байхыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс анхааруулжээ. Учир нь гаднын биетийг гаргаж чадахгүй, бүр гүн оруулах эрсдэлтэй юм.
Харин үүний оронд
- зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо
- гараа атгаж, эрхий хуруугаа аюулхай дээр нь байрлуулж нөгөө гараараа атгасан гарыг давхар атгаж, доороос дээш чиглэлтэй хүчтэй огцом хөдөлгөөнөөр хэвлий рүү нь шахаж таван удаа татна.
Мөн хүүхдийн хахсан зүйлийг гаргасны дараа эмчид заавал үзүүлэх шаардлагатайг НЭМҮТ-өөс зөвлөж байна.
Хүүхэд хахаж буйг хэрхэн мэдэх вэ?
- хүүхэд уйлж чадахгүй
- амьсгалж чадахгүй
- хашхирахыг хүсэх боловч дуу нь гарахгүй
- амнаас нь маш их шүлс гоожно
- нүүрний арьс улайж хөхөрнө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


