Уншиж байна ...
Зураг
Зураг

Дэлхийн боксын холбооны их хурлаар дөрвөн шинэ гишүүн нэмэгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ны хоёрдугаар чуулган АНУ-ын Колорадод боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Андорра, Бельги, Ирак, Литва, Мадагаскар, Киргиз болон Тайланд улсыг эгнээндээ элсүүлж, 51 гишүүнтэй болсон тус холбооны чуулганаар Узбекистан, Казахстан, Гватемал болон Лаосыг гишүүнээр хүлээн авчээ.

 Ингэснээр Дэлхийн Боксын Холбоо эхний зорилгоо биелүүллээ. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-д албан ёсоор бүртгэлтэй байхын тулд дор хаяж 50 гишүүнтэй байх шаардлага тавьдаг. 

Одоогоор олимпын хөтөлбөрөөс хасагдаад буй боксын хувь заяаг ирэх оны гуравдугаар сард болох ОУОХ-ны чуулганаар хэрхэхийг нь шийдэх билээ.