Энэ оны намрын мод тарих арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газраас “Ногоон хот – Иргэний оролцоо” уриатайгаар аравдугаар сарын 4-26-ны хооронд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Намрын байдлаар 23,084 иргэн, 1,052 аж ахуйн нэгж байгууллага нийт 559,802 мод, бут, сөөгийг тарьж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаад байна. Гэр хорооллын 15,974 айл өрх хашаандаа 44,425 ширхэг мод тарьжээ. Мөн нийслэлд нийтийн эзэмшлийн 67,084 ам.метр талбайд зүлэгжүүлэлт, 19,851 ам.метр талбайд цэцгийн мандал байгуулжээ.
Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлийн таван байршилд зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг стандартын тарьц, суулгацаар хангаж, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гарал үүсэлд хяналт тавих ажлуудыг хэрэгжүүлээд байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2024 онуудад нийт 3,369,619 ширхэг мод бут таригдаж, 95 хувийн ургалттай байгаа билээ.
2024 оны намрын байдлаар дараах байршлуудад мод тарьжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!