Уншиж байна ...

Э.Батзолбоо: Түр зуурын уур бухимдлын улмаас нэг нь гэмт хэрэгтэн, нөгөө нь хохирогч болж байна

П.Сайнжаргал, IKON.MN
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцогддог байна. 

Энэ талаар Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Батзолбоо "Багануур дүүрэгт үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 56.7 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

  • Иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх
  • Олон нийтийн газар бусадтай хүндэтгэлгүй харьцах
  • Ахуйн хүрээнд ялихгүй жижиг зүйлээс хэрүүл, маргаан үүсэх нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болдог. 
Тухайн үед нэг нь ялж байгаа мэт боловч маргааш нь хоёулаа хохирдог. Нэг нь гэмт хэрэгтэн болж, нөгөө нь хохирогч болж байна. Залуу нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна" гэлээ. 

Иймд түр зуурын уур бухимдлаа тэвчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Багануур дүүргийн прокурорын газраас уриалсан юм.