• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг батлав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр батлав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт болохыг онцлов.

зураг
 
ГХЯ

Монгол Улс уг тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлж ирсэн ба энэ жилийн тогтоолд НҮБ-ын нийт 36 гишүүн улс хамтран зохиогчоор орсон байна.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг