Уншиж байна ...

Н.Алтанхуяг: Б.Жавхлан чи Ерөнхий сайдтайгаа яриад төсвөө татаж ав

А.Ням-Өлзий, iKon.mn
22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төсвийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Зарим гишүүн улсын төсвийн урсгал зардлыг бууруулахыг шаардсан. Энэ бол маш зөв зүйтэй шаардлага. Би үүнийг дэмжиж байгаа.

Төсвийн зарлагыг 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, ДНБ-ийг 38 хувьд хүргэж байгаа нь Монгол Улсын сүйрүүлж байгаа алхам. Үүнийг Б.Жавхлан сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ үүнийг өөрчлөхийг хүсэхгүй байна. Төсвийн орлого хоёр жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол аж ахуйн нэгжийг алж байгаа гэсэн үг.

Мөн төсвийн тэнцэл асар их алдагдалтай байна. Үүнийг дагаад гадаадаас их хэмжээний зээл авах нь. Үүнийг өөрчилье гэж маш олон гишүүн хэлж байхад тоохгүйгээр “салаавч гаргаж” байна. Б.Жавхлан чи Ерөнхий сайдтайгаа яриад төсвөө татаж ав.

Б.Жавхлан сайд аа та болон танай нам Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээх цаг ирнэ. Өнөөдөр та нар хүч тамир, мөнгөндөө дулдуйдаж их дээрэлхэж байна" гэв.