Уншиж байна ...

"Хүдрийн олборлолт боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлыг төслийн талбайд нь аюулгүй гүйцэтгэх зохицуулалттай"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр цацраг идэвхт бодисын хаягдлыг хэрхэн булшлах талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай асуулт асуулаа. Тэрбээр "Ураны төсөл хэрэгжсэнээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөл үзүүлэх эрсдэл ямар байгаа вэ. Үүнд үнэлгээ хийгдсэн үү. 

Тухайн олборлолт хийгдэх бүс нутгийн байгаль орчинд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх вэ. Маш олон тэмцэгч нар гарч ирж удахгүй жагсаал цуглаан хийх байх. Ураны хог хаягдлыг хаана булшилж устгах вэ. Бид ашгаас илүү аюулгүй байдлаа түлхүү ярьж байх хэрэгтэй" гэв. 

Түүний асуултад Цөмийн энергийн комиссын Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа "Монгол Улсад хаягдлын менежмент хийх дүрэм журмыг Олон улсын атомын эсрэг агентлагийн стандартаар нийцүүлж баталж гаргасан.

Хүдрийн олборлолт боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлыг менежментийн дүрмийн дагуу тухайн төслийн талбай дээр нь тогтвортой геологийн нөхцөл, орчныг судалж байгаад аюулгүй гүйцэтгэх зохицуулалттай.

Тухайн төслөөс нэг жилд 250 тонн цацраг идэвхт хаягдал гарах тооцоололтой байгаа.Үүнийг олон улсын атомын эсрэг агентлаг болон Монгол Улсын дүрэм журмын дагуу төслийн талбай дээр аюулгүй менежмент хийх шаардлага тавьж байгаа. 

Хаягдлын менежмент хийх, нөхөн сэргээхтэй холбоотой санхүүгийн баталгааг хангах зохицуулалтыг хуулийн төсөл дээр оруулж ирсэн. Энэ баталгааг Засгийн газар бий болгосон байх ёстой" хэмээн ярилаа.