Уншиж байна ...

ЭЕРЭГ МОНГОЛ чуулган “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр төрийн ордонд зохион байгуулагдлаа

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн ивээл дор “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Чуулганд МУ-ын Ерөнхий сайд, Жэй Си Ай Монгол байгууллагын 2024 оны ерөнхийлөгч тэргүүтэйгээр төрийн болон төрийн бусын 20 гаруй байгууллага, сургалтын болон судалгааны 10 байгууллага болон иргэд, хүүхэд залуучуудын 300 гаруй төлөөлөл хамтран зохион байгуулж, оролцов.

зураг
 

Чуулганыг Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудад чиглэсэн тодорхой үр дүнтэй, хөтөлбөрүүдийг мэргэжлийн байгууллагууд, иргэдтэй хамтран бодитой үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх зорилготойгоор нэгдэн зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сэдвийн илтгэлийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тус тус хийсэн сүүлийн үеийн судалгаа, статистик мэдээлэл, түүний үр дүнгийн талаарх танилцуулга, Жэй си ай салбар байгууллагуудаас тус сэдвийн хүрээнд хэрэгжүүлж буй сонгогдсон төсөл хөтөлбөрийн танилцуулга, өсвөр үеийн төлөөллийн үе тэнгийнхэндээ хүргэх дуу хоолой, эерэг нөлөөллийг хүргэсэн байна.

зураг
 

Өнөөдрийн арга хэмжээ, сэдвээс дүгнэлт хийхэд хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал бус салбар дундын асуудал гэдгийг илтгэж байна.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн болон хөдөлмөрийн насны буюу 24 хүртэлх насны залуучуудын ажлын байр, их сургуулиудад сэтгэл зүйчид ажиллах шаардлагатай ба үүнээс гадна хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах өргөн цар хүрээтэй арга хэмжээ авах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Байгууллага, хамт олон, гэр бүл зэрэг нийгмийн бүхий л хүрээнд гишүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, орчин үед стресс гэж нэрлэгдээд буй сэтгэц нийгмийн тулгамдсан асуудлаа зөв зохистой шийдвэрлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд бүх нийтээрээ нэгдэх хэрэгтэй байгааг онцоллоо.

Иймээс чуулганы оролцогчдоос Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, дээд боловсрол, сургалтын байгууллага, багш, судлаачид, Аж ахуй нэгж, байгууллагууд /Ажил олгогч, Мэргэжлийн холбоод/ эцэг эхчүүдэд хандан гарсан зөвлөмжийг хүргүүлэхээр болсон байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.