Уншиж байна ...

Б.Бямбасайхан: Дарь-Эхийн үерийн даланг арваннэгдүгээр сарын 10-ны дотор засварлаж дуусна

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн зуны борооноор үерт автсан Дарь-Эхийн үерийн хамгаалалтын даланг засварлаж байгаа талаар өмнө нь мэдээлж байв.

Засварын ажлын явцын талаар "Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан "Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 127-р сургуулийн урд их хэмжээний уруйн үер болж, далан, машин урссан харамсалтай явдал болсон.

Үерт урсаж, эвдэрсэн даланг засварлах ажлыг аравдугаар сарын 24-нд эхлүүлсэн 11 дүгээр сарын 10-ны дотор засварлаж дуусна. Үүний дараагаар ус тунгаах гурван хэсэг байгуулахаар лагийг зөөвөрлөх ажлыг эхлүүлж байна" гэв.