Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" баг өнгөрсөн шөнө Бразилын "Imperial Esports"-ийг хожсоноор Берлин хотыг зорих эрх авав

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Counter Strike-2 (CS2) тоглоомын "Thunderpick World Championship 2024" тэмцээний шөвгийн найман баг өчигдөр онлайнаар тоглолоо. Энэ шатнаас ялалт байгуулсан дөрвөн баг нь Германы Берлин хотод ирэх сарын 3-нд LAN-аар тоглох эрхтэй болох юм. 

Тэгвэл манай улсын "The MongolZ" баг өнгөрсөн шөнө Бразилын "Imperial Esports" багийн эсрэг тоглож, 2:1 онооны харьцаатай хожлоо. Ингэснээр ирэх сарын 3-нд Берлин хотын "LVL Dome Arena"-д Францын "3DMAX" багийн эсрэг тоглохоор болж байна. 

Өчигдрийн тоглолтын эхний "Dust map" дээр манай улсын баг нэмэлт үе гаргаж 16:12-оор хожсон. Гэвч өөрсдийн сонгосон "Mirage map" дээр 6:13-аар хожигдсон. Харин сүүлийн "Inferno map" дээр 13:8-аар ялалт байгуулсан юм. Уг тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор Senzu буюу М.Азбаяр шалгарсан юм.

Тус тэмцээн 850 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд түрүүлбэл 500 мянган ам.доллар, хоёрдугаар байр эзэлбэл 150 мянган ам.долларын шагналын санг хүртэнэ.