Уншиж байна ...

Нийслэлийн өдрийн барилдаанд улсын начин Ч.Батчулуун түрүүлж, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан М.Лхагвагэрэл, Б.Серик, С.Сүхбат тэргүүтэй 240 бөх барилдлаа.

Энэ барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн заан Ч.Даш нар үлдэв.

Сонирхуулахад тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх найман сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд гурван сая, дунд шөвөгт шалгарвал нэг сая төгрөгийн шагнал авсан аж.