Уншиж байна ...

Нийслэлийн хоёр замыг засварлаж дууссан бол гурван байршлынх үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт нийслэлийн таван байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэнэ гэж НЗХГ-аас мэдээлж байв.

Өнөөдрийн байдлаар эдгээрээс Толгойтоос "Хилчин" хотхон хүртэл далан дагуух болон "Петровис" ШТС-аас 120 мянгатын автобусны буудал хүртэлх авто замын засварын ажил дуусаж, хөдөлгөөнийг нээжээ.

  1. Одоо Богд уулын арын авто зам буюу “Бага тэнгэр”-ээс “Ривэр амралт"
  2. Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх
  3. Нисэхийн тойрог замын урдаас хойш чиглэлийн замыг засварлах ажил үргэлжилж байгаа юм байна.

Харин өнөөдөр орой Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзвар хүртэлх авто замыг хааж засварлахаар болсныг мэдээллээ. Тодруулбал уг замыг аравдугаар сарын 28-ныг хүртэл засварлах төлөвлөгөөтэй байна.

зураг