Уншиж байна ...

Цөмийн энергийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хэлэлцэхээр боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:55 2024/10/25

2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн албан татварын тухай, Гаалийн албан татварын тухай, Төрийн болон орон нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. 

Үргэлжлүүлэн ерөнхий сайд үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьжээ.

Тиймээс Засгийн газраас өнөөдөр өргөн барьсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэхээр санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Ингэснээр БНФУ-ын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхээр боллоо.

10:13 2024/10/25

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар нийт дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/474457948949918