Уншиж байна ...

Саудын Арабын шигшээгээс халагдсан Роберто Манчини 21 сая ам.долларын нөхөн төлбөр авна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны наймдугаар сард Саудын Арабын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон итали мэргэжилтэн Роберто Манчини 20 тоглолтын дараа халагдлаа.

Тухайн үед дэлхийн хамгийн өндөр цалинтай шигшээ багийн дасгалжуулагч болсон Р.Манчини энэ хугацаанд найм хожиж, долоо тэнцэнэ, таван удаа хожигдсон юм. Энэ сард Бахрейнтай тэнцсэн нь арабуудын дургүйцлийг төрүүлжээ.

Италийн "Интер Милан", Английн "Манчестер Сити" багийг удирдаж явсан эр 2018 оноос 2023 оныг дуустал Италийн шигшээд ажилласан билээ.

Италийг 2020 оны тивийн аваргад түрүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр их бий. Харин 2023 онд гэрээгээ дуусгасны дараа Саудын Арабын багтай 2027 оныг дуустал гэрээ байгуулсан юм. Тэрбээр энэ хугацаанд жилд 25 сая "ногоон" халааслах гэрээтэй байв.

Хэдийгээр хугацаанаасаа өмнө халагдсан ч Р.Манчини 21 сая ам.долларын нөхөн төлбөр авах аж.  

Саудын Арабын шигшээ баг удахгүй Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий урьдчилсан шатанд Австралийн багтай тоглоно. Үүнээс өмнө дараагийн дасгалжуулагчаа олохоор ажиллаж байна. 

Одоогоор Эрве Ренар тэргүүтэй эрхэмүүд шигшээгийн дараагийн дасгалжуулагчаар яригдаж буй юм. 

 

Эх сурвалж: BBC